Зохиогч Өөлд Тангадын Галсангийн “Домогт Ренчиний Домог-ууд оршвой” номыг та уншаад үзээрэй.
... Улаанбаатарт төрөлжсөн барааны дэлгүүр дөнгөж нээж эхэлсэн 1950 оны дунд үед багачуулд зориулан нэг дэлгүүр нээжээ. Тэд дэлгүүрийнхээ үүдэнд “ХҮҮХДИЙН ДЭЛГҮҮР” гэсэн хаяг өлгөжээ. Гэтэл тэр дэлгүүрт эрдэмтэн Ренчин орж ирүүтээ түрийвчээ уудлан зөндөөн мөнгө гаргахад худалдагч баярлан:
Та юу авах вэ? гэсэнд
Хоёр хүү, нэг охин авъя гэжээ.
Худалдагч ширэв татан:
Манайх хүүхэд зардаггүй гэсэнд
Танайх хаягаа хараарай гэчихээд гарч одов гэнэ.
Бөөн яриа болсны эцэст тэр дэлгүүр хаягаа “Хүүхдийн барааны дэлгүүр” хэмээн өөрчилжээ.
Энэ номноос та дээр дурдсан шиг, ажил амьдралдаа сургамж авахуйц, энгийн атлаа ач холбогдлоо огтхон ч алдаагүй жишээнүүдийг унших боломжтой юм.
/Нэг хүний блогоос уншлаа л даа, хүний юм хулгай хийлээ гэж бодуузай, зүгээр л нэг ч гэсэн хүн мэдэж аваг л гэж бодлоо. Угаасаа Б.Ринченгын зохиолууд ч гоё шүү дээ/
No comments:
Post a Comment