Сэтгэл санааны тавгүй байдлаасаа хэрхэн гарах вэ?



Тааламжгүй яриа, түвэгтэй маргаан, бүтэлгүй болзоо, ажил төрлийн бүтэмжгүй байда л гээд л ер нь аливаа азгүй явдал бүхэн БИДНИЙ сэтгэл санааг тавгүй болгодог. Тэгвэл сэтгэл санааны дарамт, тавгүй байдлаасаа гарахад тань туслая.Английн сэтгэл судлаач Натали Роджерсийн боловсруулсан Арт - эмчилгээ гэж нэрлэсэн сэтгэл заслын хялбархан арга танд тайвшрах, сэтгэл санааны тэнцвэрээ олж ухаарахад тань тусалж чадна.


Та ширээнийхээ ард тухлан суугаад харандаа, эсвэл фломастер, мөн цэвэрхэн хуудас цаас ав. Хэдэн хором нүдээ аниад биеэ чагна. Одоо цаасан дээрээ зураас, өнгийн дүрс гээд ямар ч хамаагүй хийсвэр зүйл зурж эхэл. Тэгэхдээ хамгийн гол нь зурж байгаа юмаа бодолгүйгээр санаандаа орсныг л зурах хэрэгтэй. Энэ нь таны сэтгэл санааны байдал, чөлөөт сэтгэмжийн илэрхийлэл байх ёстой. Та зүүн гараараа зурахыг хичээгээрэй. Тэгвэл зураг чинь ямар нэг сэдэвгүй, илүү хийсвэр болно. Зурж байхдаа сэтгэл санааг чинь зовоож байгаа зүйлийн талаар аль болохоор их бодон, өнгөө сонгож, зүрх сэтгэл чинь юу гэж тушааж байна, яг түүгээр нь зураасаа татахыг хичээгээрэй. Ингэхдээ сэтгэл санааг чинь зовоож байгаа зүйлээ бүгдийг нь гадагшлуулж цаасан дээр буулган сэтгэлээ онгойлгож байгаагаар төсөөл. Цаасаа дүүртэл, цаасан дээр чинь сул зай үлдэхгүй болтол зур. Цаас чинь зурах зайгүй болсон ч, сэтгэл чинь тайвшраагүй бол дахиад нэг хуудас цаас аваад зурж эхлээрэй. Сэтгэл санаа чинь тайвширсан хойноо л зурахаа больж болно.
Одоо дахиад нэг хуудас цэвэрхэн цаас аваад сэтгэл санааны байдлаа илэрхийлэх хэдэн үг бичээрэй. Удаан битгий бодоорой. Таны бичих үг чөлөөтэй байх ёстой. 20 үг ч байж болно, 3 үг ч байж болно. Энд хэдэн үг бичих нь чухал биш. Харин эдгээр үгс зөвхөн таны сэтгэл зүрхний угаас л ундарсан байх ёстой. Цаашаа бичмээргүй санагдвал бичихээ боль. Танд бага зэрэг ядарсан, сэтгэл санаа чинь хоосон болсон юм шиг санагдах болно. Та сэтгэл санааныхаа байдлыг цаасан дээр буулгасан. Харин одоо зураг зурсан цаасаа аваад, сэтгэл ханамжтайгаар ураад, хогийн саванд хая. Тэр ч байтугай хүсвэл шатааж ч болно. Ингээд л боллоо. Та одоо сэтгэл санааны тавгүй байдлаасаа салсан. Тэр чинь зураг болон хувираад алга болсон. Дашрамд хэлэхэд үг бичсэн цаасаа ч гэсэн урж, шатааж хаяж болно шүү дээ
Гэхдээ “эмчилгээ” хараахан дуусаагүй байна. Танд дахин нэг зураас татах үлдсэн. Та амьдралдаа тохиолдсон хамгийн аз жаргалтай, гэрэл гэгээтэй үйл явдлыг эргэн сайтар санахыг хичээ. Хэзээ энэ явдал болсон, жилийн ямар улирал байсан, таны дэргэд, эргэн тойрон ямар хүмүүс байсан, ямар дуу чимээ, үнэр мэдэрч байсан гэх мэтчилэн болсон явдлыг бүгдийг нь сайтар санахыг хичээ. Санав уу? Харин одоо дахиад нэг хуудас цэвэрхэн цаас аваад түүн дээрээ (дахиад зүүн гараараа) хүссэн өнгөө сонгон, хийсвэр дүрсүүд зурж эхэл. Цаасаа дүүртэл нь, зураг зурах зайгүй болтол нь зур. Хуудсаа эргүүлээд ар талд нь тэр аз жаргалтай мөчид таны сэтгэл санаа ямар байсныг илэрхийлэх үгсийг бич. Зурсан зургаа нүдэнд ил харагдахаар газар тавиад /өлгөөд/ хэд хоногийн турш аль болохоор олон харЭнэ арга огтхон ч хэцүү биш, хүн бүр чадахаар байгаа биз. Тэр ч байтугай таны сэтгэл санааны тавгүй байдал үүрд таньтай үлдэх юм шиг санагдаж байсан ч гэсэн дээр дүрслэн бичсэнээр зурах гэж оролдоод үзээрэй. Сэтгэл санааны тавгүй байдлыг чинь цаас “шингээгээд авсан” юм шиг болохыг та мэдрэх болно. Танд сайн сайхныг хүсье.

Hollywood actresses No 3

Lindsay Lohan






НОБЕЛИЙН УТГА ЗОХИОЛЫН ШАГНАЛЫН ЭЗНЭЭР АНГЛИЙН ЗОХИОЛЧ ШАЛГАРЛАА

Нобелийн нэр хүндтэй шагналын эзэд тодорч байгаа талаарх мэдээг бид үзэгч танд интернэт мэдээгээрээ хүргэж байгаа. Өчигдөр Нобелийн утга зохиолын салбарын шагналтныг Стокгольм дахь Шведын шинжлэх ухааны академиас нэрлэжээ. 2007 оны Нобелийн утга зохиолын салбарын шагналтнаар Английн зохиолч Дорис Лессинг шалгарсан байна. Дорис Лессинг 1949 оноос эхлэн өөрийн зохиол бүтээлээ хэвлүүлж эхэлжээ. Иранд төрж, Африкт ажиллаж амьдарч байсан Дорис дорно өрнийн соёл урлаг, хүн төрөлхтний ахуй байдал зэргийг зохиол бүтээлдээ шингээн, хүний сэтгэлийн чавхдсыг тун нарийн мэдэрч бичдэг байсан учраас утга зохиолын салбарт нилээдгүй амжилттай зохиолчийн тоонд багтдаг юм. Нобелийн утга зохиолын салбарын шагнал хүртсэн тухайгаа Дорис шинжлэх ухааны академийн гишүүдээс биш харин хэвлэл мэдээллийнхнээс гэрийнхээ үүдэнд анх дуулсан байна. Учир нь түүн рүү утас цохиж дэлхийд нэр хүндтэй шагналын эзэн болсныг нь дуулгах үед Дорис гэртээ байгаагүй, харин дэлгүүрт хүнснийхээ зүйлсийг цуглуулахаар явчихсан байжээ. Гэртээ эргээд ирэхэд нь энэхүү мэдээг дуулсан хэвлэлийнхэн хэзээний гэрийнх нь үүдэнд ирж, шагналтныг анаж байсан байна. Түүнд сэтгүүлчид баяр хүргэхэд хүртэл Дорис юунд баяр хүргэж байгааг төсөөлөө ч үгүй байсан гэнэ. Дараа нь хэвлэлийнхэнд баяртай мэдээ дуулгасанд талархахдаа Дорис түүний нэр Нобелийн утга зохиолын шагналд бараг 30 жил нэр дэвшсэн ч ингээд авчихна чинээ бодоогүй гэдгээ ярьжээ. Зохиолч Дорис Лессинг 1952-1969 оны хооронд Хүчирхийллийн хүүхдүүд нэртэй 5 цуврал ном, 1979-1983 онд Аргосын канопус нэртэй уран зөгнөлт цуврал ном гаргаж байжээ. Түүний 1962 онд бичсэн Алтан тэмдэглэл романыг феминист уран зохиолын сонгодог бүтээл гэж үздэг байна. Зохиолч 1988 онд “5 дахь хүүхэд” нэртэй бүтэл туурвисан нь багагүй амжилт олж, шуугиан тарьж байжээ. Түүнчлэн 90-ээд онд өөрийн хоёр дурдатгал номоо хэвлүүлсэн байна. Нобелийн утга зохиолын шагнал хүртсэн Дорис Лессингт шагналыг нь бусад шагналтнуудын нэгэн адил ирэх 12-р сарын 10-нд Стокгольмд болох ёслолын ажиллагааны үеэр гардуулна. Нобелийн шагналыг 10 сая Швед кроны мөнгөн шагнал дагалдах юм. /ТВ-5-аас/

Хvvхдийн хvйсийг тодорхойлох эртний Хятадын арга

Хvvхдийн хvйсийг тодорхойлдог эртний Хятадын аргыг бичсэн судрыг Бээжингийн нэгэн сүмд 700 жилийн өмнө нуусан байжээ. Одоо энэхvv эх бичвэр нь Бээжингийн Шинжлэх ухааны хvрээлэнд хадгалагдаж байна. Энэ аргаар ирээдvйн хvvхдийн төрөх хvйсийг мэдэхийн тулд vр тогтоох vеийн эхийн нас, vр тогтсон сар хоёрыг л мэдэх шаардлагатай юм. Тэгээд ч доорх зүйл батлагдсан хууль биш учраас зарим тохиолдолд таарахгүй байхыг үгүйсгэх аргагүй ээ.
О - охин, Х - хүү

Дэлхийн хамгийн үнэтэй зураг


Леонардо да Винчийн “Жоконда” бөгөөд даатгалын компани үүнийг 100 сая $-р үнэлжээ. 1517 онд энэ зургийг (53х77 см) Францийн хаан 1-р Франциск угаалгын өрөөндөө тавих гэж 15 кг алтаар худалдан авч байжээ. Харин найман жилийн өмнө зураач Ван Гогийн амиа хорлохоосоо хэдэн долоо хоногийн өмнө зурсан “Доктор Гашегийн хөрөг” –ийг 82,5 сая $-р японы саятан Реэй Сайто авчээ.
Магадгүй та ч гэсэн үеийн үед дуурсагдах үнэт бүтээл бүтээх юмсан гэж бодож байсан уу? Эсвэл хэдэн төгрөг л олохын төлөө бүтээж байсан уу? Леонардо хэзээ ч мөнгөний төлөө бүтээл хийгээгүй бөгөөд бүтээлдээ ур ухаанаа шингээж, сэтгэл зүрхээ зориулж чадсан болов уу. Мөнхийн бүтээл яаж бүтдэг юм бол… /busykid-s/