ХЄЛНИЙ ИЛЛЭГ ТАНЫ ГОО САЙХАНД


Таныг ажил, ажил гэж гїйсээр байтал ХЄЛ чинь… Та доорх зєвлєгєєг туршаад їзээрэй. Хєлийн иллэг нь биеийн бараг бїх тєрлийн євчнийг анагаах чадалтайн дээр цусны эргэлт, бодисын солилцоог идэвхжїїлж, биеийн ядаргааг тайлах болон дотоод бие эрхтний хэвийн їйл ажиллагаанд чухал їїрэг гїйцэтгэдэг. Хїний хєлийн уланд олон тооны биологийн идэвхит цэгїїд байдаг ба эдгээр нь хєлийн тавхай болон шагайны орчимд байрласан байдаг. Энэ нь хїний биеийн тодорхой эрхтэнтэй дам буюу шууд дотоод холбоогоор холбогдсон байх бєгєєд тодорхой цэгт иллэг хийх їед тїїнтэй шууд хамааралтайгаар эрхтний їйл ажиллагаа идэвхждэг. Та эхлээд єєртєє таатай нєхцєл байдлыг бий болгох хэрэгтэй. Євдгєн доороо дэр тавьж, хєлийн улыг єндєрлєнє. Ийм байдлаар хэдэн минут болсны дараа иллэгээ эхлээрэй. Хєлийн улны иллэгийг гол тєлєв эрхий хурууныхаа їзїїрээр дарж хийнэ. Хэрвээ таны хоол боловсруулах эрхтэнд єєрчлєлт орсон тохиолдолд хєлийн уланд орших мэдрэлийн тєгсгєлїїдэд иллэг хийхэд тодорхой їр дїнд хїрнэ. Мєн ходоод, 12 нугалаа гэдэсний биологийн идэвхит талбайд иллэг хийж єгєх хэрэгтэй. Зїрх судасны євчний їед цусны даралт, зїрхний цохилт тасалдах, цус багадах зэрэг євчний їед зїрхний биологийн идэвхит талбайд /тавхайн урд хэсэг/ иллэг хийнэ. Амьсгалын замын євчин хїндэрсэн їед эмчилгээ авахад бэрх болох боловч энэ нь хєлийн улын иллэгээр олонхи тохиолдолд эдгэрэх боломжтой. Тухайлбал: астма, хамрын хєндийн їрэвслийн їед уушги, мєгєєрсєн хоолойн биологийн идэвхит талбайд /тавхайн дунд хэсэг/ иллэг хийнэ. Тєрєл бїрийн євчний їед євчтэй хэсгийн холбогдох биологийн идэвхит талбайг сонгож олно. Нэг удаад зєвхєн нэг хєлдєє л хий. Хєлийн ерєнхий иллэгийг 2 минут хийсний дараагаар хєлийн улны дээд хэсэгт эрхий хуруугаараа нэгэн жигд хїчээр дарна. 2 минутын дараа хєлийн улныхаа бусад хэсгїїдийг зєєлєн цохино. Ингэх нь элэг ба бєєрний хэвийн їйл ажиллагааг хангаж хорыг гадагшлуулахад тусалдаг. Арьсаа сэргээхийн тулд содтой 36-37 градус бїлээн усанд хєлєє дїрвэл сайн. 10 минутын хугацаагаар орой бїр энэ аргыг хэрэглээд їзээрэй. Дашрамд хэлэхэд та биеэ байнга арчилж, биеийн єчїїхэн бага хєдєлгєєнийг ч хэд хэдэн удаа хийснээр биеийн хєгжилт, булчингийн євдєлт, хєл гарны бадайралтыг мартах болно. Ялангуяа ширээ болон компьютерийн ард байнга суудаг бол та босох болон суниах дасгалыг тогтмол хийж, єрєєн дотуураа холхих зэрэг їйлдлїїдийг хийхээс гадна гэртээ хєл нїцгэн явж байхыг зєвлєе.

Hollywood actresses No 5

CAMERON DIAZ










Холливуудын од Линдси Лохан баривчлагджээ

Холливуудын залуу од Линдси Лохан согтуугаар автомашин жолоодож явсан хэргээр цагдаа нарт барвичлагджээ. 20 настай жүжигчин бүсгүй өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ машин жолоодож яваад замын хашлага хүчтэй мөргөснөөс энэ хэрэг мандсан баына. Беверли хиллзд болсон энэ ослын үеэр Линдси Лохан үедээ гэмтэл авсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Беверли хиллзын замын цагдаагийн мэдээлснээр Линдси Лоханы машиныг нэгжжх үеэр дотроос нь багахан хэмжээний кокаин бодис илэрсэн байна. Өнгөрсөн 1 дүгээр сард жүжигчин Линдси Лохан архинаас гарах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байжээ. Цагдаад баривчлагдсныхаа дараагаар тодорхой ял шийтгэл аваагүй ч, түүнийг яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн байна. Осол болох үеэр машинд Лоханаас гадна 2 хүн сууж явсан боловч азаар ямар нэг гэмтэл аваагүй гэж цагдаа нар мэдээлсэн байна. 1-хэн жилийн дотор жүжигчин Линдси Лоханы нэр дээр 3 дахь автомашины осол нь бүртгэгдэж байгаа энэ нь юм.