Холливуудын залуу од Линдси Лохан согтуугаар автомашин жолоодож явсан хэргээр цагдаа нарт барвичлагджээ. 20 настай жүжигчин бүсгүй өөрийгөө хянах чадваргүй болсон үедээ машин жолоодож яваад замын хашлага хүчтэй мөргөснөөс энэ хэрэг мандсан баына. Беверли хиллзд болсон энэ ослын үеэр Линдси Лохан үедээ гэмтэл авсны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Беверли хиллзын замын цагдаагийн мэдээлснээр Линдси Лоханы машиныг нэгжжх үеэр дотроос нь багахан хэмжээний кокаин бодис илэрсэн байна. Өнгөрсөн 1 дүгээр сард жүжигчин Линдси Лохан архинаас гарах нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байжээ. Цагдаад баривчлагдсныхаа дараагаар тодорхой ял шийтгэл аваагүй ч, түүнийг яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн байна. Осол болох үеэр машинд Лоханаас гадна 2 хүн сууж явсан боловч азаар ямар нэг гэмтэл аваагүй гэж цагдаа нар мэдээлсэн байна. 1-хэн жилийн дотор жүжигчин Линдси Лоханы нэр дээр 3 дахь автомашины осол нь бүртгэгдэж байгаа энэ нь юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment