Бүсгүй та нэг л төрөл, загварын гутал өмсдөг ч бай, байж болох бүх л загварыг таашаадаг ч бай таны өмссөн гутлаар зан аашийг чинь төдийгүй зарим хүний хэлж байгаагаар бүр зүрх сэтгэлийн чинь тухай ч ихийг хэлж болдог гэнэ.Нэртэй загвар зохион бүтээгч, хуучин гутал цуглуулагч Донна Каран “Бүсгүй хүний амьдралд болон өөртөө хандах хандлага нь газраас эхлэн дээш өгсөж явдаг. Гутал нь ямар загвартайгаас хамааран хүний алхаа гишгээ, явдал, биеэ авч яваа байдал нь хүртэл өөрчлөгдөнө...” гэж ярих дуртай. Үнэндээ түүний зөв. Эрэгтэй загварын костюмыг хэд хэдэн бүсгүй янз бүрээр өмсчээ гээд төсөөлөөд үз дээ. Нэг нь маш намхан шулуун ултай шаахайн дээр, нөгөө нь мохоо хоншоортой бат бөх өндөр өсгийтэй туфль дээр, гурав дахь нь бүр хадаасан өсгийт туфль дээр өмсөнө. Энэ гурван бүсгүй тус бүр костюмны байдлыг өөрчилж, мөн өөрийн нь тухай хэлж өгөх гурван өөр загварыг сонгожээ. “Гоо сайхны хүч” номын зохиогч Нэнси Фрайди “Өндөр өсгий бол бүх талын анхаарал шаардсан байдаг. Өндөр өсгийтэй гутал хүсэл, тачаалаас атаархал, үзэн ядалт хүртэлх бүх төрлийн мэдрэмжийг төрүүлж байдаг. Гэхдээ л өндөр өсгийтэй гуталтай бүсгүйг огт анхаарахгүй байна гэж байдаггүй. Харин намхан, шулуун ултай гуталтай бүсгүйчүүд тэмцэлдэх дургүй хүний шинж. Ийм гутланд дуртай хүмүүс ил гарахгүй хүний нүднээс далдхан байх хүсэлтэй байдаг. Ийм байдалтай болдог нь хүүхэд үеийн сэтгэхүй, өссөн орчинтой юм уу олон хүний анхаарлын төвд байхдаа та өөрийгөө хэрхэн мэдэрдэгтэй холбоотой гэж бичсэн байдаг. Гэхдээ энэ нь та насан туршдаа нэг л төрлийн гутал өмсөж явах болно гэсэн үг биш шүү дээ. Гутлын загвар зохион бүтээгч Кеннет Коул гутал бол хүний сэтгэл санааны байдлын хэмжүүр гэж үздэг. Тэрээр “Бусад бүх л хувцас, гоёл чимэглэлээс илүү гутал л хүний сэтгэл санаа өнөөдөр ямар байгааг илэрхийлж чаддаг. Хэрвээ таны сонгосон гутал нэг л таагүй сэтгэгдэл төрүүлж байгаа бол та зүрх сэтгэлдээ ч гэсэн тавгүй яваагийн шинж юм...” гэжээ.
Одоо та бодоод үз дээ। Өглөө сэтгэл нэг л таагүй, хэнтэй ч уулзмааргүй, хүний нүдэнд өртөлгүй шиг өнгөрөөмөөр санагдвал өөрийн эрхгүй муухан, намхан шиг гутал юм уу пүүз өмсөөд гарах вий. Харин өнөөдөр сэтгэл санаа өөдрөг, хүн амьтантай уулзаж ажил бүтээж наргиж хөгжье гэвэл хамгийн гоёмсог, өндөр өсгийтэй гутлаа өмсөөд гарч байгаа. Тэхээр гутал гэдэг үнэхээр бидний сэтгэл санааны толь юм. Италийн загвар зохион бүтээгч Маноло Бланик бусад хувцсаас ялгаатай нь бид гутлаа ямар ч толины тусламжгүй өөрөө харж чаддагт ихээхэн учир оршдог гэж үздэг. Тиймээс Бланик “Бид өөрөө өөртөө тааламжтай байх гэж л гутал худалдаж авдаг. Гутал бидний хамгийн таатай, сайхан мөчүүдийн тухай сануулж байдаг. Гутлаа хараад л тэр мөн ч сайхан үе байжээ гэж боддог. Хөлд эвтэйхэн зуны шаахайд бүгд л дуртай. Яагаад гэвэл тэр шаахайг харахаар амралт, зугаа, наран шарлагын газар, уул, байгальд зугаалсан аялал гээд хамгийн л тааламжтай дурсамжууд өөрийн эрхгүй сэтгэлд орж ирдэг...” гэж ярих дуртай гэнэ. Бирдийн орноос гэртээ ирэхэд нь Дороти гүнжид бадмаараг гутал, зүрхний ханхүүгээ олоход нь Үнсгэлжинд болор шаахай, дайснаа дарахад нь үлгэрийн баатарт хурдан гутал хэрэгтэй байсан. Харин бүсгүйчүүд бид өөрөө өөрийгөө олохын тулд бүтэн шүүгээ дүүрэн гутал өмсөж үзсэн ч гомдолгүй гэдгийг битгий мартаарай.

No comments:
Post a Comment