SPICE GIRLS ХАМТЛАГИЙН ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР 38 СЕКУНДЭД ЗАРАГДАЖ ДУУСЧЭЭ

Английн охидын Spice Girls хамтлаг эргэн нэгдэж, дэлхийг тойрон аялан тоглолт хийх гэж байгаа талаар үзэгч та лавтайяа дуулсан байх. Тэгвэл Английн поп хамтлагийн тоглолтын тасалбар маш их эрэлттэй байгаа гэнэ. Ирэх 12-р сарын 15-нд Лондон хотод хийх тоглолтынх нь тасалбар л гэхэд худалдаанд гараад ердөө 38-хан секундын дотор борлогдож дуусчээ. Spice Girls хамтлагийн Лондонд хийх тоглолтын тасалбарыг худалдаанд гарахаас нь өмнө бараг сая гаруй хүн интернэтээр урьдчилан захиалсан учраас ийнхүү зарагдаж эхлээд хоромхон хугацаанд бүх тасалбар нь эзэнтэй болсон байна. Английн поп хамтлагийн тоглолтын тасалбарыг борлуулах ажлыг гүйцэтгэж байгаа Тикетмастер компанийн захирал Крис Эдмондс:-Ямар ч хамтлаг дуучид Spice Girls -ын оронд байхыг хүсэх байсан биз. Тэдний тоглолтын тасалбар үнэхээр хоромхон хугацаанд бүгд зарагдсан гэж ярьжээ. Англид Spice Girls-ын шүтэн бишрэгчид тэдний тоглолтыг ийнхүү тэсэн ядан хүлээж байгаа учраас хамтлагийн менежер тасалбаргүй хоцорсон олон зуун фенүүдэд нь зориулж дахин хоёр өдөр Англид тоглохоор зохион байгуулжээ. Spice Girls хамтлагийн дэлхийг тойрон хийх аялан тоглолт ирэх 12-р сарын 2-нд Канадаас эхлэх юм. Энэ нь Spice Girls хамтлагийн хувьд 1998 оноос хойш бүрэн бүрэлдэхүүнээрээ хийх гэж байгаа анхны аялан тоглолт болж байгаа юм. /ТВ5-с/

No comments: