Нью Йоркт төвтэй Сотбис дуудлага худалдаа нэгэн өвөрмөц урлагийн бүтээлийг дуудлагаар худалдах гэж байна. Үнэ хаялцуулан зарахаар тавьсан зургийг санаандгүй хотын гудамжнаас, олжээ. Шинжээчид хэний ч анзаараагүй, гудамжинд хэвтэж байсан зургийг нэртэй зураач Ру-фино Там-Айо зураачийн ажил мөн болохыг шинжлэн тогтоосон байна. Мэргэжилтнүүдийн үнэлж байгаагаар “3 хүн” нэртэй энэ зураг дор хаяж сая долларын үнэ хүрэх гэнэ. Ру-фино Там-Айогийн энэ зураг 20-иод жилийн өмнө уран зураг сонирхогчийн хувийн цуглуулганаас алдагджээ. Тэгвэл саяхан урлагийн энэ хосгүй бүтээлийг Нью Йоркийн иргэн нэгэн эмэгтэй гадуур зугаалж явахдаа олж, эзэнд нь буцаан өгсөн байна. Гэсэн ч зурагны эзэн урлагийн хосгүй бүтээлээ дуудлагаар худалдахаар шийджээ. Ру-фино Там-Айогийн ховор зургийг олж эзэнд нь эргүүлэн олж өгсөн эмэгтэйд зургийн эзэн 15 мянган доллар шагнал болгон өгч, дээр нь дуудлага худалдаанаас хувь хүртээхээр болжээ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment