Урилгагүй зочин “татараас” дор гэдэг угийг санахад илүүдэхгүй. Эхлээд энэ таны орох ёстой айл мөн эсэхийг бодоорой. Заримдаа урилгагүй боловч ямар нэг айлаар орох зайлшгүй хэрэг гардаг. Энэ үед доорх зүйлийг анхаарвал зүгээр.
-Юуны өмнө гэрийн эзэд тантай яаж мэндэлж байгааг ажигла. Мэнд чин сэтгэлийн, найрсаг, тоомжиргүй, хүйтэн хөндий гээд олон янз байдаг.-Танаас цай кофе, жимсний шуус алиныг нь уух вэ гэхад та эргэлзэлгүй аль нэгийг нь шууд соиго. Аль нь ч яахав гэж битгий хэлж байгаарай.-Гэрийн зздээс түрүүлж яриа дэлгэсний хэрэггүй. Учир нь гэрийн эзэн танд хэр зэрэг цаг зав гаргахаас яриа хөөрөө шалтгаалах тул та айлынхаа ая талыг харж яриагаа өрнүүл.-Та санамсаргүй айлын ширээн дээр байсан аяга тавгийг татаж хоол ундыг асгаж мэднэ. Энэ тохиолдолд сандарч тэвдсэний хэрэггүй. Эелдгээр уучлал гуйн босож зогсоорой.-Хэрэв та гэрийн эздийн таашаалд нийцэхгүй үйлдэл хийх болвол заавал зөвшөөрөл эрээрэй. Энэ нь тамхи татах, эсвэл тэдэнд ямар нэгэн зүйл хусэх, мөн яриа таслах зэрэг байж болно,-Та урилгатай хэдий ч гэрийн эздийг чилээж болохгүй. Гэрийн эзэн ширээний араас босч холхиж эхлэх юм уу аль эсвэл таны өөдөөс дуугүй энэ тэрийг ширтэж суувал та тэднийг залхааж байгаа гэдгийг ойлго. Эцэст нь хэлэхэд айлд зочлох нь тухайн хүний соёл боловсрол, хүмүүс хоорондын харилцааг илэрхийлдэг тул болгоомжтой чөлөөтэй, энгийн, аль болох боловсон байхыг эрхэмлээрэй.

No comments:
Post a Comment