ÑÎÍÈÐÕÎËÒÎÉ ÌÝÄÝÝͯ¯Ä

Аалзны шvлсний онцлог нь юу вэ?
Аалзны энэ авьяас чадварыг орчин vеийн технологи ч гvйцэж чадахгvй. Аалзны шvлсний гайхалтай бат бєх, сунамтгай чанарыг ямар ч зvйлээр орлуулаагvй байна. Аалзны шvлс нь єєрийг нь хурдтай ирж мєргєсєн биетийг уян хатан урагдалгvй барьж тогтоодог. Мєн мєргєєд буцаж vсрэлгvйгээр тэндээ тогтдог. Хамгийн сvvлийн vеийн технологоор хийсэн сунгалттай утас гэхэд л аалзны шvлснээс дєрєв дахин бага суналттай байна. Аалзны шvлстэй адил чанартай материал хийж чадахгvй байгаагаас эрдэмтэд аалзны аж ахуй байгуулж аалз vржvvлж эхэлжээ. Аалзыг шvлс саажийг аваад тэр шvлсээр нь АНУ- д цэргийн армийн хэрэглээнд сум нэвтрvvлдэггvй хантааз болгон хэрэглэдгийг та мэдэх vv? Ойролцоогоор 2,5 см биетэй нэг аалзнаас єдєрт 320м (ойролцоогоор 3- 5 гр) утас саадаг.
Дэлхийд одоогоор 34 мянган тєрлийн аалз тэмдэглэгдсэн бєгєєд тєрєл болгон єєр єєрийн онцлогтой байна. Аалзны бvх тєрєл хортой байдаг. Гэвч хэдхэн тєрєл нь л хvнийг хордуулж чадах хэмжээний хор агуулдаг. Дэлхийн хамгийн том аалз Ємнєд Америкийн хойд хэсэгт байдаг Толиат Тарантула" нэртэй аварга аалз юм. Эрэгчингийнх нь хєлний урт нь 25 см бєгєєд мэлхий, гvрвэл, хулгана тэр бvv хэл жижиг могойг хvртэл барьж иддэг. Аалзны бусад шавжнаас ялгарах онцлог нь гэвэл 8 хєлтэй, 8 нvдтэй байдаг. Єсч том болж буй аалзны нэг хєл нь тасарвал шинээр дахиад хєл ургана. Аалзны бие 2 хэсэгтэй бєгєєд хойд хэсгийнх нь ар талаас нь шvлсний шингэн ялгарна. Аалзны шvлс зєвхєн ан хйих зориулалттай байдаггvй. Мєн єндгєє дарах шvлс нь єєр бvтэцтэй байна. Зарим тєрлийн аалзны эмэгчин нь эрэгчнээсээ 4- 5 дахин том байдаг. Эрэгчинтэй эвцэлдсэний дараа зарим эмэгчин нь эрэгчнээ иддэг байна.

Хэрэв та айлд зочилбол юу анхаарах ёстой вэ?

Урилгагүй зочин “татараас” дор гэдэг угийг санахад илүүдэхгүй. Эхлээд энэ таны орох ёстой айл мөн эсэхийг бодоорой. Заримдаа урилгагүй боловч ямар нэг айлаар орох зайлшгүй хэрэг гардаг. Энэ үед доорх зүйлийг анхаарвал зүгээр.
-Юуны өмнө гэрийн эзэд тантай яаж мэндэлж байгааг ажигла. Мэнд чин сэтгэлийн, найрсаг, тоомжиргүй, хүйтэн хөндий гээд олон янз байдаг.-Танаас цай кофе, жимсний шуус алиныг нь уух вэ гэхад та эргэлзэлгүй аль нэгийг нь шууд соиго. Аль нь ч яахав гэж битгий хэлж байгаарай.-Гэрийн зздээс түрүүлж яриа дэлгэсний хэрэггүй. Учир нь гэрийн эзэн танд хэр зэрэг цаг зав гаргахаас яриа хөөрөө шалтгаалах тул та айлынхаа ая талыг харж яриагаа өрнүүл.-Та санамсаргүй айлын ширээн дээр байсан аяга тавгийг татаж хоол ундыг асгаж мэднэ. Энэ тохиолдолд сандарч тэвдсэний хэрэггүй. Эелдгээр уучлал гуйн босож зогсоорой.-Хэрэв та гэрийн эздийн таашаалд нийцэхгүй үйлдэл хийх болвол заавал зөвшөөрөл эрээрэй. Энэ нь тамхи татах, эсвэл тэдэнд ямар нэгэн зүйл хусэх, мөн яриа таслах зэрэг байж болно,-Та урилгатай хэдий ч гэрийн эздийг чилээж болохгүй. Гэрийн эзэн ширээний араас босч холхиж эхлэх юм уу аль эсвэл таны өөдөөс дуугүй энэ тэрийг ширтэж суувал та тэднийг залхааж байгаа гэдгийг ойлго. Эцэст нь хэлэхэд айлд зочлох нь тухайн хүний соёл боловсрол, хүмүүс хоорондын харилцааг илэрхийлдэг тул болгоомжтой чөлөөтэй, энгийн, аль болох боловсон байхыг эрхэмлээрэй.

Балар эртний тvvх буюу бэлгэвчний vvсэл

Хамгийн эртний бэлгэвч нь эртний Египетийн ноёдууд БЗХЄ болон халуун орны аливаа євчнєєс хамгаалахын тулд ашиглаж байсан бол Хятадад євчнєєс хамгаалахын тулд эрэгтэй бэлэг эрхтэнийг тойруулан тостой торгон цаасаар ороон, харин Японд арьсаар хийдэг байжээ. Анхны бэлгэвчийг хэрэглэж ирсэн тэр vеэс л эртний Ромд ямааны єлєн гэдсээр хийсэн бэлгэвчийг хэрэглэж байсан. Бэлгэвчний тvvхийг аливаа шинжлэх ухааны vvсэлтэй адилаар хувааж vзвэл энэ нь бэлгэвчний балар эртний тvvх.
Харин дунд vеэсээ эхлэн нимгэн даавуу болон торгоор хийн хэрэглэж байснаа дараа нь хонь ямааны єлєн гэдсээр хийх болсон нь арай илvv найдвартай болж єгсєн нь тэр юм. Анхны бэлгэвчийг тэр ч бvv хэл хэд хэдэн удаа хэрэглэж болдог байжээ. Энэ нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байсан байгаа биз?
Бэлгэвчний нэрийн vvслийг юу гэнэ вэ?
Кондом гэдэг vгний утга нь Английн генерал Колонел Куандомын нэрээр нэрийдсэн гэдэг. Тэрээр єєрийнхєє нэрийг єгєхийн тулд их хэмжээний хахууль єгсєн юм байхаа. Одоо тэр генералын vр сад, элэнц хуланц євгєєрєє их л бахархдаг болов уу? Юутай ч атугай, бидний нэрлэж дассан кондом гэдэг vг маань генерал хvний нэрнээс эх vvсэлтэй ажээ.
Анхны сексшоп ба vйлдвэрлэл
Харин Амстердамын Матижс ван Мордэчэй гэдэг худалдаачин дэлгvvртээ єєрийн хийсэн хонины єлєн гэдсэн бэлгэвчийг худалдаалж байсан нь хамгийн анхны бэлгэвч худалдаалдаг дэлгvvр болж байсан тvvхтэй. 18-р зууны дунд vед анхны бэлгэвчний vйлдвэр Лондон хотноо vvдээ нээн ажиллуулж байж. Гэхдээ анхны vйлдвэрийн эзэд нь эмэгтэй хvмvvс байсан бєгєд тухайн vеийн дэлгvvрvvдэд хатагтай Пилипс, Перкинс нарын гараар хийгдсэн бэлгэвчvvд худалдаалагдах нь тэр. Харин 1940-1950-аад оны vеэс эхлэн петролюум гелиэр тослон, жижиг гялгар цаасанд савлан гаргах болсон тэр vеэс л хvмvvс бэлгэвчийг илvv их хэрэглэдэг болж эхэлжээ.
Залуусын хэрэглээ
DON’T FORGET - PUT IT ON BEFORE PUT INЕр нь анх бэлгэвчийг хэрэглэх тал дээр хvмvvс эсэргvvцдэг байсан нь АНУ-ын армид д алба хаадаг залуу цэргvvд хэрэглэдэг байсантай холбоотой бєгєєд дээд тушаалын даргууд нь туйлын ихээр эсэргvvцдэг байв. Гэвч цаг хугацаа єєрчлєгдєхийн хэрээр энэ байдал арай нааштайгаар эргэсэн бєгєєд Дэлхийн 2-р дайны vед цэргvvдийн дунд “Дотогш нь хийхээсээ ємнє углахаа мартваа” гэсэн уриаг дэвшvvлж байжээ. Yvний vр дvнд олон залуу цэргvvд гэртээ эргэж очихдоо нvvр бардам очиж чадсан юм. Гэвч 1960-аад секс хувьсгалын vед залуучууд бэлгэвчийг хэрэглэхээс татгалзах болсноор vvнээс болж эмэгтэйчvvдийн жирэмслэлт болон бэлгийн замын халдварт євчнvvд маш ихээр гардаг байсан бєгєєд 1980-аад оны ДОХ-ын эпидемээс хойш бэлгэвч хvмvvсийн єдєр тутмын хэрэглээ болж ирсэн нь энэ юм. Харин анхны латекс бэлгэвч нь 1995 онд худалдаанд гарч эхэлсэн. Энэхvv бэлгэвч нь нимгэн, хэрэглэхэд эвтэйхэн, дур таашаалыг хvргэх нь арай илvv болж чадсанаараа бэлгэвч нь залуучуудын анд нєхєр болж чадсан нь энэ бєлгєє.Єнєєгийн залуучуудын хувьд бэлгэвч нь хэрэглээ болж чадсан нь авууштай. Гэхдээ олон залуучууд урьдын адил бэлгэвчийг хэрэглэхгvй байгаа нь бас л бодууштай зvйл. Тохиолдлын бэлгийн хавьтлаас насан туршдаа харамсах юм хийхгvй байх нь надаас, чамаас, бид бvхнээс шалтгаална гэдгийг vvрд санаж явцгаая!

Арван мянган утаат хєндий /АНУ/

Шелиховын хоолойгоор тусгаарлагдсан Аляскийн буланд ой мод, хад чулуу ихтэй нэгэн том арал байдгийг Кадьяк гэдэг. Тvvний хойт vзvvрт хvн ам суурьшсан цорын ганц газар болох Кадьяк хэмээх тосгон байдгийг Оросын Аляскийг эзэмших vедээ оросууд байгуулжээ. Энд єгvvлээд байгаа vе буюу 20-р зууны эхээр арал дээр оросууд байгаагvй болохоор арлынхны амьдрал урьдын хэвээрээ байжээ. Кадьякийн оршин суугчид нь цагаан арьст америкчууд болон далайн нохой, тэнгисийн халиу агнаж яргай загас шvvрдэн барьж арьс, загас, тvрсээ АНУ-аас хааяахан ирдэг худалдаачдад наймаалдаг уугуул эскимосчууд байлаа.
1912 оны зургадугаар сарын 6-нд загасчид, халим агнагчид тэнгисийн эрэг дээр зогсон энэ улиралд анх удаа ирэх худалдаачдын хєлєг онгоцыг харуулдан байтал баруун хойт зvгээс асар том хар vvлс гаран тэнгэр аймшигтай чангаар дуугарч цахилгаан цахилан тэнгэрээс бороо биш бєєн vнс цутгажээ.
Энэхvv vнсэн бороо арал дээр 25 цагийн турш орж Кадьякийг тvнэр харанхуй нємрєн шєнє болох шиг санагджээ. Радио станцын антенн дээр аянга бууснаас болж эх газраас холбоо тасарсан байна. Чухам юу гээч болоод байгааг хэн ч ойлгосонгvй.
Дєнгєж дєрєв дэх єдрийн єглєє наран vvлсийн цаанаас арай ядан гэрэлтэж орчин тойрныг гийгvvлж эхэлжээ. Гэвч хамаг бvхэн танигдахын аргагvй болсон байлаа. Эрэг орчмоор ногоорч байсан нуга алга болж, арал даяар хараа хvрэх газар нилдээ vнсэн саарал болжээ. Арал дээрх vнсэн давхаргын зузаан хагас метр хvрчээ.
Кадьяк арлаас нэг зуун тавин километрийн зайтай Аляскийн хойг дээр Катмай хэмээх галт уул хvчтэйгээр дэлбэрсэн болохыг хожим нь мэдэв. Галт уулын дэлбэрэлт ямар их хvчтэй байсныг Катмайгийн ойролцоо байсан индианчуудын ярианаас мэдэж болно. Тэд галт уул дэлбэрэх гэж байгаа эхний шинж мэдэгдмэгц яаран дvрвэцгээжээ. Галт уулын эргэн тойрны хэдэн км газарт байнгын суурин байдаггvй байжээ.
Vнс нурман vvл 20 км єндєрт дэгдэж, дэлбэрэлтийн дуу чимээ 1200 км зайтай Аляскийн нийслэл Джуно хотод дуулдаж байсан нь ямаршуухан хvчтэй дэлбэрэлт болсныг гэрчилнэ. Катмайгаас 200 км хол газарт газрын доргилт чичиргээ /эхний доргилтын дараа дахиад хоёр удаа мєн тийм хvчтэй доргисон/ мэдрэгдэж, зєвхєн Кадьяк тєдийгvй дэлбэрэлтийн тєвєєс бараг 2000 км хол байдаг Ванкувер хотод vнс нурам унасан байна. Галт уулаас 4 км зайд vнсний зузаан 20 метр байсан бол Шелиховын хоолойн эрэг орчмоор 3 метр хvрч байжээ.
Дараа нь бvтэн жилийн турш vнсний нарийн ширхгvvд агаарт хєвсєєр байв. Дэлхий даяар ердийнхєєсєє сэрvvн зун болсон нь агаар мандалд дэгдэн гарсан vнс дэлхий дээр тусах нарны гэрлийн дєрєвний нэгийг хааж орхисонтой холбоотой байлаа. Тvvнээс гадна 1912 онд хаа сайгvй гайхалтай хачин сайхан улаан єнгєєр vvр туяаран цайж байжээ.
Судалгааны анхны ангиуд Аляскад хvрч очихоос ємнє дахиад дєрвєн жил єнгєрчээ. Галт уул судлаач алдарт Григгсоор ахлуулсан америкийн гурван эрдэмтэн Аляскийн нурууны тайгын хад чулуурхаг даваан дээр гарч тvvний хоёр километрийн єндєр дээрээс умард зvг рvv одсон нилд нь газар доороос утаа суунаглан гарч оргилсон єргєн хєндийг харжээ.
Григгс энэ газрыг Арван мянган утаат хєндий хэмээн нэрлэсэн байна. Vvнээс хагас мянган жилийн ємнє оросуудын бvтээсэн газрын зураг дээр энэ хэсэгт Укак голын гvнзгий, нарийхан, ой модорхог хєндийг дvрсэлсэн байдаг. Тvvгээр нь жим зам єнгєрсєн байдаг болохоор хvмvvс ирдэг байсан ба энд ямар нэгэн хийн урсгал байгааг хэн ч анзаараагvй ажээ. Одоо тэр хєндий байсан газарт хорин км урт, таван км єргєн амьгvй тэгш газарт олоон тооны цагаан оргилуур байдаг. Ойртоод vзвэл эдгээр нь утаа биш, уур байсан ч гэсэн учир битvvлэг хэвээрээ vлдсэн байна. Энэ хєндийд чухам юу болж єнгєрєє вэ? "Арван мянган утаа" хэрхэн бий болоо вэ?
Энэ асуултуудын хариуг галт уулнаас хайх хэрэгтэй байсан тул Григгс Катмай уулыг зvглэжээ. Гэтэл тэр юу байв? Бараг 2500 м шахам єндєртэй шовх оргилын оронд хоёр километрээс илvvгvй шахам эвдэрч сvйрсэн єргєн орой харагджээ. Орой дээр нь гараад харвал арван хоёр км шахам голчтой аварга том зуйван дугуй хэлбэртэй галт уулын тогоо байхыг эрдэмтэд vзсэн байна. Тvvний хажуу хананууд нь их єндєр бєгєєд 900 метрийн гvн ёроолд нь 1.5 км голчтой нуур байжээ. Нуурын ус булингартай цайвар єнгєтэй ба голдоо хагас саран хэлбэртэй жижигхэн аралтай байв.
Галт уулыг vргэлжлvvлэн судлах явцад 1912 онд болсон дэлбэрэлт хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн хvчтэй дэлбэрэлт болсныг мэджээ. Манай эриний ємнєх XV зууны vед Эгийн тэнгисийн Санторинд болсон дэлбэрэлт тvvнээс ч хvчтэй байсан байж магадгvй. Гэвч тэр эрт дээр vеийн vйл явдлын бодитой баримт нотолгоо vлдээгvй учраас таамаглал хэвээрээ vлдсэн билээ.
Галт уулын дэлбэрэлтийн улмаас гучин тэрбум тонн уулын чулуулаг бутран тоос vнс болон агаар мандалд дэгджээ. Энэхvv галт уулын дэлбэрэлт хичнээн хvчтэй байсныг ойлгохын тулд Катмай галт уулыг Москвагийн Манежийн талбайд аваачиж тавьжээ гээд тєсєєлєєд vзэх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл Москвагийн тойрог зам хvртэлх бvх газар нутаг тэр аяараа олон метрийн зузаан vнсээр дарагдах байсан. Тэгвэл Калуга хавьд vнсний зузаан 30 см хvрэх байжээ.
Смоленск, Доод Новгород орчимд 15 см байх байсан ба дэлбэрэлтийн дуу чимээ Крым, Урал, Архангельскт сонсогдож, галт уулын тоосны нарийн ширхэгvvд Иран, Англи, Италид хvрэх байжээ.
Гэвч дэлбэрэлтийн хvч тийм их байсан нь нууцлаг хєндийн учрыг олоход нэмэр болсонгvй. Энэ хєндий Катмайгаас хол байсан тул их хэмжээний уур савсан байгаагийн учир шалтгаан олдсонгvй. Харин Григгсээс хойно тэрхvv галт уулын бvсэд очсон судалгааны багийнхан Арван мянган утаат хєндийн нууцыг тайлж чаджээ.
Галт уул дэлбэрэхээс ємнєхєн Катмайгийн хажуугийн тогооноос, магадгvй олон тооны ан цаваас нь оргилж эхэлсэн боловч галт уулын хайлмаг биш харин элс байжээ. Шахагдсан халуун агаараар бvрхэгдсэн галт уулын халуун элсэн vvлс шингэн зvйл мэт галт уулын хажуугаар урсан хєндий рvv буужээ. Ирээдvйн арван мянган утаат хєндийн захаар элсний давхарга 30 метр хvрч байсан бол голдоо 200 метрээс давж байжээ. Уулын энгэр хажуугаар ургасан модод булгаран унаж нvvрс болжээ. Галт уулын элсэн голын урсгал зогсоход халуун хий нь дэгдэн арилаад элсэн ширхэгvvд хоорондоо барьцалдан галт уулын бєслєєс тогтсон хатуу чулуурхаг хуягийг vvсгэжээ. Гэвч тvvний зарим хэсгvvдэд ан цав гарч Укак гол болон тvvний эрэг дээрх олон тооны булаг шандны ус халуун хуяган доороо уур болон хувирч цагаан уур савсуулан дээшээ оргилон гарч байдаг учиртай байжээ.
Григгс болон тvvний нєхєд бvтэн дєрвєн жилийн турш энэхvv гайхамшигтай хєндийг судалсан юм. Тэд ихээхэн амаргvй нєхцєлд ажиллаж байжээ. Энэ тухайгаа тэрээр хэрхэн єгvvлснийг танилцуулъя:
"Газар пийшин шиг халуун байсан болохоор шєнийн цагт майханд унтах аргагvй байлаа. Нэг талаас халуу дvvгээд эхлэхэд нєгєє талаас хажуугийн мєсєн голын хvйтэн салхи vлээн хайрч байсан юм. Хvмvvс байнга л эргэн байрлалаа солин хэвтэж байлаа. Харин хоол ундаа хийхэд хачин таатай байсан шvv. Тvvдэг асаах энэ тэрийн талаар бодох хэрэггvй байв. Халуун зуух vргэлж хажууханд байлаа. Тогоогоо урт тулгуурт бэхлээд халуун ууран дээр тавьдаг, гэхдээ тулгууруудаа зvгээр нэг бариад байх биш харин ч доошоо сайн дарж байхгvй бол тогоо дээш хєєрчих гээд байдаг байлаа. Тунгалаг, цагаан халуун уурны оргилон гарч байгаа даралт тийм их байсан юм. Энэ ууран дээр саваа мод шатааж ч болохоор байсан.
Харамсалтай нь их олон жил єнгєрсєн болохоор энэхvv євєрмєц хєндийн дvр тєрх ч єєрчлєгджээ. Он жил єнгєрєх тутам галт уулын бєсєл чулуун хучлага улам царцаж байсан болохоор Арван мянган утаат хєндийд очсон францын галт уул судлаач Тазиевын багийнхан хагас зуун жилийн дараа тэнд таван мянгахан уурын оргилуур илрvvлсэн боловч тэдний халууны хэмжээ, оргилох єндєр нь ихээхэн буурсан байжээ. Дахиад дєчин жил болоход бєсєл чулуун давхаргын доод хэсэг бvрмєсєн царцах тул байгалийн энэхvv хосгvй дурсгалт газрын хамгийн гайхамшигтай чимэг байхгvй болно хэмээн галт уул судлаач маань гунигтайгаар мэдэгдсэн билээ.
Єнєє vед интернетийн тусламжтайгаар ширээнийхээ араас босолгvй далай тэнгис, эх газруудаар чєлєєтэй аялах боломжтой болжээ. Тийм болохоор энэ номыг зохиогч дээрх боломжийг ашиглан францын эрдэмтний тэр vед хэлж байсан таамаглал vнэн эсэх болон хєндийн байдал ямаршуухан байгааг мэдэхээр шийджээ. Харамсалтай нь Тазиевын хэлсэн vнэн байлаа. Арван мянган утаат хєндийд ганц ч утаа харагдсангvй.
Хэдийгээр байдал ийм болсон ч гэсэн Аляскийн галт уулсын онгон зэрлэг байгаль аялагчдын хувьд сонирхолтой хэвээрээ байна. Гэвч эх дэлхий дээр харь гаригаас нvvлгэн авчирсан юм шиг гайхамшиггай хєндий, хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн догшин галт уулын дэлбэрэлтийн дараагаар vлдсэн Катмайн аварга том тогоог vзэх гэж жил тутам олон зуун мянган жуулчид АНУ-ын хамгийн хойт талын мужийг зорин далай тэнгис, агаарын замаар ирцгээдэг нь урьдын адил vргэлжилсээр байгаа билээ.

Анхны долларыг Ромд vйлдвэрлэсэн

Ромын эзэнт гvрний зоосны эх булаг байсан мєнгєєр баялаг Бохемия уул Жоачимстал нэртэй хєндийд байрладаг байжээ. Уг хєндийн нэрээр хожим жоачимсталерс гэгдэх болсон Ромын эзэнт гvрний зоосны нэр цагийн эрхээр талер болсон байна. Талер гэрэг vгийг хожим америкчууд доллар болгон хэрэглэх болжээ. Харин долларын тэмдэгтийг ($)1788 онд Нью-Орленс хотын бизнесмен Оливер Поллок испани мєнгєн тэмдэгтийн дvрсvvдийг эвлvvлэн зохиосон аж. Єдгєє энэ тэмдэгтийг АНУ-аас гадна Латин Америкийн улсуудын песо, Тонгагийн панга, Кейп Вердегийн эскидо зэрэг мєнгєн тэмдэгтvvд дээр ашигладаг байна. Сонирхуулахад, сая ширхэг нэг долларын дэвсгэртийн жин нэг тонн хvрэх бєгєєд єндєр нь 110 метр болдог гэнэ. Харин сая долларыг дан нэг цент буюу 100 сая зоос болговол жин нь 246 тонн болно.