Хамгийн удаан үнсэлцсэн нь

Аме Тель- Авив хотноо болсон “Хамгийн удаан үнсэлцэх” тэмцээнд 1000 хос оролцов. Ялагчдыг Гиннесийн номонд бичих, “байлдагч” бүрд 2500 $ шагнах болон нисэх онгоц буюу хөлөг онгоцоор аялан дэлхийн арван хотоор зугаалах эрх хүлээж байлаа. “Үнсэлцэх ажлаас уруулаа” салгалгүй 30 цаг 45 минут тэссэн израйл хос шагнал гарджээ. Ийм удаан “ажлын” дараа хосууд маань эмнэлэгт хэвтсэн ажээ. “Үнсэлцэх спортын” 1998 оны аварга нь 29 цагийн турш үнсэлцсэн америк хос Марк, Роберт Грисвальд нар байсан юм. Одоо энэ хугацааг хөнгөхөн дасгалд тооцдог байна. Тель-Авивт л гэхэд 10 хос энэ хугацааг давжээ. Өрсөлдөгчид 30 цагаас хойш унацгаасан гэнэ. /busykid-s/

No comments: