Сонирхолтой сонжоо


Та сексийн хэр их сонирхолтой вэ?
Хүн бүр сексийн хүсэл сонирхол, дур таашаал, эрч хүч, чадвараараа харилцан адилгүй шүү дээ. Хэдий тийм ч ерөнхийдөө дундчилж гаргасан хэд хэдэн түвшин байдаг байна. Та дараах хэдхэн асуултанд хариулснаар өөрийгөө хэр зэрэг сексийн дур хүсэлтэй болохоо мэдэж болох нь.Доорх асуултуудад “тийм”, “үгүй” гэж хариулаарай.


1. Та өдөрт ядаж нэг удаа бэлгийн харьцаанд ордог уу?
2. Та огт, хэзээ ч секс хийхгүйгээр бүрэн дүүрэн аз жаргалтай амьдарч чадах уу?
3. Та зөвхөн нөхөр юм уу хамтрагчаа л хүссэн үед нь бэлгийн харьцаанд ордог уу?
4. Танд гоёмсог чамин дотуур хувцас таалагддаг уу?
5. Та бэлгийн харьцаанд орохын өмнө хамтрагчаа урьдчилан өдөөх гэж оролддог уу?
6. Танд сексийн шинэ санаачлага гаргах, шинэ байрлал туршиж үзэх таалагддаг уу?
7. Танд порно сэтгүүл таалагддаг уу?
8. Та хааяа ч болтугай порно кино үздэг үү?
9. Хэрвээ таныг олноороо хийх бэлгийн харьцаанд орохыг санал болговол зөвшөөрөх үү?
10. Та дөнгөж танилцсан хүнтэйгээ тэр дороо бэлгийн харьцаанд орж үзсэн үү?
1. Шөнө болгон сексийн өөр өөр хамтрагчтай байх юмсан гэсэн хүсэл таны сэрлийг хөдөлгөдөг үү?
12. Секс таны хувьд амьдралаас авах чухал баяр, таашаал мөн үү?
13. Сексийн тухай хэтэрхий их бодож байгаа чинь таны сэтгэлийг зовоож байна уу?
14. Та сексийн тухай өдөрт дор хаяж нэг удаа боддог уу?
15. Та эсрэг хүйснийхээ хүнтэй сексгүй зөвхөн сэтгэлийн янаг харилцааг удаан хадгалж чадах уу?
26. Танд үргэлж эротик зүүд зүүдлэгддэг үү?
27. Өмсөх хувцсаа сонгож байхдаа та эсрэг хүйсийнхээ хүнд яавал илүү таалагдах вэ гэдгийг түлхүү анхаардаг уу?
18. Та үргэлж сээтэгнэдэг үү?
19. Та сексийн ямар ч холбоогүй танилтайгаа секс хийж байна гэж төсөөлж байсан уу?
20. Та бараг өөрөө ч танихгүй, ямар ч харилцаа холбоо байхгүй алдар, нэртэй хүнтэй секс хийж байна гэж төсөөлж байсан уу?
21. Хайр дурлалгүй секс ямар ч утга учиргүй гэж та боддог уу?
22. Сексийн тухай бодлоо дарах гэж тэвчээр гаргах нь танд асар хүнд санагдсан тохиолдол бий юу?
23. Та сексийн хамтрагчаа өөр хүнтэй секс хийж байхыг нь харах юмсан гэж хүсэх үү?
Тийм гэсэн хариулт бүрт 1, үгүй гэсэн хариулт бүрт 0 оноо өгөөрэй. Харин 2, 3, 21-р асуултанд эсрэгээр нь, тийм гэсэн хариултандаа 0, үгүй гэсэн хариултандаа 1 оноо өгнө.

23 оноо. Та бүү гомдоорой. Гэхдээ сексийн хэт их хүсэл сонирхол “бэлгийн дон” гэдэг зүйлтэй яг хаяа нийлэн оршдог гэдгийг сануулъя.

15-22 оноо. Таны сексийн дур хүсэл их өндөр юм. Сексээс өөр юу ч танд ийм чухал санагддаггүй юм байна. Сексийг байнга хэт хүсэх нь танд саад болдоггүй юу? Сексээс гадна хүний амьдралын бүрэн дүүрэн утга учир, хэрэгцээг хангах өөр олон зүйл байдаг шүү дээ!

3-14 оноо. Та сексийн хувьд эрүүл мөртөө хүчтэй дур хүсэлтэй юм. Үүнийгээ хангах нь танд амьдралын бусад талыг үл даран жинхэнэ таашаал авчирдаг юм байна.

0-2 оноо. Сексийн дур хүсэл тань их бага, дарагдмал юм байна. Секс таны амьдралд бараг хэрэггүй зүйл бололтой. Гэхдээ энэ бол тийм ч зөв шийдэлт биш гэдгийг бодол¬цож үзээрэй. Та өөрийнхөө байгалийн хувьд оршин тогтнох мөн чанарыг хэт дараад өөрийгөө хохироож байгаа юм биш биз?

Эрүүл явъя, бүсгүйчүүд ээ.


Бурхан тэнгэр бүсгүй хүнийг бүх хүн төрөлхтний эх байлгах шийд гаргахдаа бас зөвхөн түүнд заяасан онцгой зүйлүүдийг бүтээж өгчээ. Тиймээс эмэгтэй хүн бүр өөрийн бие эрхтнийхээ бүтэц, онцлогийг сайн мэдэж байх нь биеэ эрүүл байлгах, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, эсвэл хүссэн хүүхдээ олох, сэтгэлийн хямралгүйгээр бэлгийн харьцаанд орж таашаал авах зэрэг олон талын ач холбогдолтой.


Умай Умай буюу хүүхнүүдийн нэрлэж сурснаар сав нь жирэмслээгүй үед биений юм ирдэг бол жирэмсэлсэн үед хүүхэд тээх үүрэгтэй. Умай нь гурван төрлийн ширхэг булчингаас тогтсон булчинлаг эрхтэн юм. Булчингууд нь цагираг хэлбэрээр хөндлөн, ташуу, босоо байрлалтай. Умай нь дотроо салст агуулсан хөндийтэй бөгөөд салст нь биений юмны мөчлөгийн хамааралтайгаар 1 – 1,5 метрийн зузаантай болоод ховхрон унаж биений юм буюу сарын тэмдэг болон гадагшилдаг. Салстын энэ зузаарах явц нь тухайн хүний биеийн онцлогоос хамаарч янз бүр байх бөгөөд ихэнх эмэгтэйчүүдийнх 25 - 31 хоногийн мөчлөгтэй байдаг. Зузааралтын үйл явц нь өндгөн эсийн гадагшлах, боловсрох үйл явцтай шүтэлцээтэй.


Хэлбэр Умай нь лийр хэлбэртэй, умайн хүзүүтэй хамт ойролцоогоор уртаашаа 7 - 9 см. Гэхдээ энэ хэмжээ төрсөн эсэхээс хамааран өөр өөр байх ба төрсөн эмэгтэйчүүдийнх 9 - 11 см, төрөөгүй бол 7 - 9 см, өргөнөөрөө 4 - 5 см, зузаан нь 2 - 3 см байдаг.


Байрлал. Умай ихэнхдээ ялимгүй дээшээ буюу хэвлий рүүгээ байрлалтай байдаг ч зарим эмэгтэйчүүдийнх арагшаа эсвэл урагшаа нугаларан байрласан байдаг. Гэхдээ эдгээр нь төрөлхийн үндсэн байрлалууд юм. Савны байрлал эвгүй гишгэх, осолд орох, доргих зэргээс хамаарч өөрчлөгддөггүй. Харин эмгэг өөрчлөлт, наалдац, үрэвсэлт өвчнөөс болж аль ч тал руугаа татагдан өөрчлөгдөж болно. Савны байрлалын өөрчлөлт нь жирэмслэхэд бараг нөлөөлөхгүй бөгөөд хэтэрхий арагшаа эсвэл урагшаа нугаларсан байрлалтай байвал жирэмслэхэд бага хувиар нөлөөлдөг гэж үздэг. Умай өвөрмөц онцлогтой эрхтэн. СТ ирэхийн өмнөхөн салст нь зузаарснаас хэмжээнээсээ бага зэрэг томорч СТ ирэхэд багасдаг. Жирэмслэлтийн туршид урт нь 7, 8 см - ээс 37 - 38 см хүртэл томорч хөндлөнгөөрөө 4, 5 см-ээс 25 - 26 см болдог. Жин нь 50 граммаас 1 килограмм хүртэл нэмэгддэг. Жирэмсний үед дааврын үйл ажиллагааны нөлөөллөөр булчингийн хэсэг хөөж, судас маш ихээр нэмэгдэн умайн хөндий 500 дахин томордог. Булчингийн ширхэг бүр 10 - 12 дахин уртсаж 4 - 5 дахин бүдүүрдэг. Гэхдээ энэ удаан хугацаагаар үргэлжлэхгүй 5 сартай орчмоос нимгэрэн эзэлхүүн нь томорсоор жирэмслэлтийн төгсгөлд 0.5 - 1 см болж нимгэрдэг. Энэ үед эхэсийн давхарга үүсэх бөгөөд үүнтэй зэрэгцэн цусан хангамж, мэдрэлийн үйл ажиллагааны ширхэгүүд үүсдэг. Ингээд төрөлт дөхөхөд умайн баруун ёроолоос эхлэн агшиж эхэлдэг. Энэ нь мэдрэлийн цэгүүд дохио өгч байгаа шинж юм.


Өндгөвч Өндгөвч нь хос бөгөөд томорч, жижгэрч байдаг тогтсон хэмжээсгүй эрхтэн юм. Ази, Европ эмэгтэйчүүдийнх харилцан адилгүй өөр хэмжээтэй байдаг. Өндгөвч нь дунджаар 2 - 3 см –ийн урттай, өргөнөөрөө 1,5 см, зузаан нь 1-1.5 см. Бүтэц. Өндгөвчийг зүсэж харвал жижиг жижиг бөмбөлөгтэй порлон бүхий хөндийнүүдтэй. Эдгээр нь өндгөн эс боловсруулдаг бэлтгэл цэврүүнүүд бөгөөд аль нэг нь давамгайлан хөгжиж сарын тэмдэг ирсэн өдрөөс 13 - 15 хоногт хагарснаар өндгөн эс гадагшилдаг. Өндгөвч нь өндгөн эс боловсруулах гол үүрэгтэй бөгөөд энэ үедээ хэмжээгээрээ томордог. Өндгөн эсний боловсруулалт явагдахдаа эхлээд өнчин тархинаас дааврын зохицуулалт ирж өндгөвчнөөс хэд хэдэн төрлийн даавар ялгаран бие организмийг зохицуулдаг. Энэхүү зохицуулалтын нөлөөгөөр эмэгтэй хүний шингэн дуу хоолой, уян хатан чанар зэрэг эмэгтэй хүн гэдгийг тодруулж байдаг бүх даавар ялгардаг. Өндгөвч нь сав байхгүй тохиолдолд ч эмэгтэй хүний бие организмийг хэвийн үйл ажиллагаатай байлгадаг. Өндгөвчний эмгэгүүдээс киста буюу уйланхай нэлээд тохиолддог. Өндгөвчинд үүсэж байгаа цэврүүнээс өндгөн эс ялгарах болон шар биеийн цэврүү үүсч ойролцоогоор 3 см болж томордог. Үүнийг кистатай андуурдаг тул мэргэжлийн эмчид үзүүлэн киста нь жирийн үеийнх үү эсвэл эмгэг өөрчлөлттэй юү гэдгийг оношлуулах нь чухал юм. Өндгөвчний үрэвслийг оношлоход нилээд туршлага шаарддаг. Өндгөвч үрэвсэхээрээ томрох юм уу жижгэрдэг. Хурц үрэвслийн үед маш их хэмжээгээр хөөж хавагнан томордог бол харин архаг үрэвслийн үед жижигрэн хатингаршиж наалдац үүсдэг. Ийм тохиолдлуудад ЭХО-гоор харах эсвэл тэмтрэн оношлох боломжтой.


Үр дамжуулах суваг Үр тогтоох үүрэгтэй хамгийн чухал эрхтэний нэг. Үр дамжуулах хоолойд үр тогтон урсгалын дагуу умайд орж бэхлэгддэг. Энэ суваг нь 3 - 4 см урт. Зүйрлэвэл чийгийн улаантай адил. Үзүүр хэсэгтээ салбантай. Үр дамжуулах суваг нь үс шиг их нарийнхан ч дотор нь хучуур эд байдаг. СТ-ийн мөчлөгөөс хамааран үйл ажиллагаа нь янз бүр болон өөрчлөгддөг. Жишээ нь: СТ-ийн эхний хагаст өндгөвчнөөс өндгөн эс боловсрохын өмнөх шатанд үр дамжуулах сувгийн хөндөлгөөн нь өндгөвч рүү чиглэсэн байна. Өндгөн эс гадагшилснаас 24 – 48 цагийн дараа сав руу чиглэсэн хөдөлгөөнтэй болдог. Үр дамжуулах сувгийн шинжилгээг өндгөн эс боловсрохын өмнөх үед хийлгэх нь илүү үр дүнтэй. Үр дамжуулах хоолой битүүрснээс үүсэх үргүйдлийн шалтгаан нь маш өндөр хувь эзэлдэг. Үр тогтсон өндгөн эс умай руу явах замд саад учирснаар үр дамжуулах сувагт үлдэн эсийн хуваагдал явагдаж суваг дотор хүүхэд бий болдог. Суваг нь жирэмслэх зориулалттай эрхтэн биш учир хагарч цус алдана. Үүнийг савны гадуурх жирэмслэлт гэдэг. Үрэвсэлт өвчнийг эмчлүүлэхгүй удах, БЗХӨ - ийг дутуу эмчилснээс суваг битүүрэх, үйл ажиллагаа нь алдагдах зэрэг нь савны гадуур жирэмслэх гол шалтгаан болдог.


Умайн хүзүү Савны хүзүү буюу амсар нь өөрийн гэсэн онцлог үйл ажиллагаатай эрхтэн. Энэ эрхтэн нь ойролцоогоор 3 см орчим урт. Умайн хүзүүний амсар, умайн хүзүү, умай орох хэсэг дээр хоёр цагираг булчинтай хөөмий байх бөгөөд дунд нь умайн хүзүү түүний дотор салст байдаг. Салст нь гаднаас орж ирэх нянг устгах хамгаалалтын урвал явуулдаг. СТ ирэх, өндгөн эс боловсрох буюу жирэмслэх үед савны амсар нээгддэг. Умайн хүзүү төрөх үед маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Савны амсар нь төрөх болоогүй үед цилиндр хэлбэртэй байдаг бөгөөд төрөх үе ирэхэд конус хэлбэртэй болж зөөлрөн үтрээ рүүгээ голлон нээгдэж эхэлдэг. Олон удаа үр хөндүүлэх нь савны амсрын дутагшилд хүргэх бөгөөд энэ нь жирэмсний 3 ба 5 сартай үед зулбах зэргээр илэрдэг. Үүний зэрэгцээ савны амсрын шархлааг эмчлүүлэхгүй удсанаас хавдартай болох магадлалтай.


Эмэгтэй хүн эрүүл эсэхээ мэдэхийн тулд хамгийн түрүүнд ямар шинжилгээ өгөх хэрэгтэй вэ? 1. Дотуур үзлэг хийлгэн толь тавиулж харуулах

2. Үтрээний ЭХО -д харуулах. Энэ хамгийн их мэдээлэл өгдөг сүүлийн үеийн технологи юм.

3. Үтрээний ялгадсын шинжилгээ өгөх

4. Хэрэв савны амсарт шархлаатай гэвэл эсийн шинжилгээ заавал өгөх шаардлагатай. Эдгээрээс эхний хоёрыг өгөхөд л цаашид ямар арга хэмжээ авахыг мэдэх боломжтой. Жилд хоёр удаа мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.Мазок бол зөвхөн үтрээний шинжилгээ бөгөөд бэлгийн замын халдвар, мөөгөнцөр, үрэвсэл байгаа эсэхийг тодруулна. Үүгээр үтрээнд байгаа ялгадсыг авч шинжилдэг. Үтрээнд урд, ард, баруун, зүүн гэсэн дөрвөн хүрээ байдаг бөгөөд арын хүрээнээс арчдасыг авч шинжлэх ёстой. СТ-ийн мөчлөгтэй холбоотойгоор мазокны шинжилгээний хариу өөр өөр гарна. Хамгийн гол нь зөв авах нь чухал байдаг. Жишээ нь: бэлгийн замын халдвар авсан байж магадгүй гэж эргэлзэж байвал хамгийн багадаа 7 хоногийн дараа шинжилгээ өгөх хэрэгтэй. Учир нь өвчиний далд үе нь долоо хоног байдаг. Үүнээс гадна зорилгоосоо хамаараад савны болон өндгөвчний олон шинжилгээ байдаг. Бактериологийн буюу ургуулах шинжилгээг мазокны шинжилгээ эргэлзээтэй гарсан тохиолдолд хийнэ. Умайн хүзүү дурандаж умайн хүзүүнд шархлаа байгаа эсэхийг үздэг. Үүнээс мөн эсийн шинжилгээг бас авч болдог. Харин умайг эхо-гоор харах, тэмтэрч үзэх, тусгай шингэн шахаж рентгенд харах мөн дурангийн хагалгаа хийж үзэх зэрэг олон арга шинжилгээ байдаг.

Hollywood acrtesses No 7

KIRSTEN DUNST