Эмэгтэй хүнд хэлж болдоггүй 10 зүйл
Хайртай бүсгүйтэйгээ илэн далангүй, нээлттэй байх нь хамгийн сайхан. Гэхдээ ямар ч тохиолдолд эмэгтэй хүнд хэлж болдоггүй 10 зүйл гэж бий. “Эмэгтэй хүн судлаач” эрчүүдийн нийгэмлэгээс гаргасан нотолгоогоор эдгээр 10 зүйлийг ил гаргаад хэлчих юм бол хэлсэндээ харамсаад ч барахгүй зүйл болдог байна.
Араар нь тавьснаа
Та түүнд худлаа хэлж араар нь тавьснаа хэзээ ч битгий хэлээрэй. Магадгүй бүсгүй чинь сонсоод уучилж болох л юм л даа. Гэхдээ дахиж танд хэзээ ч итгэхээ болино. Та үүнийг хүсэхгүй биз дээ? Бүсгүй чинь танд итгэхээ боливол юу болохыг та тэртэй тэргүй сайн мэдэх хойно.

Бизнесийн нууц, ажил хэргийн талаар
Бүсгүйчүүд бараг л далдыг хардаг ид шидтэй улс. Тиймээс таны тусламжгүйгээр эр хүний цаашдын ирээдүй, боломжийн талаар зөв дүгнэлтийг хийж чадна. Энэ нь бизнесийн ч, сексийн хувьд ч адил. Ажил хэргийнхээ амжилтын алхам бүр, нууц болгоноо бүсгүйдээ гайхуулаад байх хэрэг огт байхгүй. Яалаа гээд энэ бол зөвхөн таны амин хувийн нууц шүү дээ.
Гэр бүлийн нууцыг
Гэр бүл хамаатан садныхаа тухай сайн муу бүгдийг чалчиж бүсгүйдээ айдас төрүүлэх хэрэггүй. Тэр тусмаа ганцааранг нь өөрийнхөө хамаатан садан дотроо битгий үлдээгээрэй. Та тийм байдалд өөрийгөө төсөөлөөд үз дээ? Айдас чинь хүрнэ биз дээ? Өөрийнхөө өвөө эмээ, үеэл, хаяалтайгаа аажимдаа, бага багаар танилцуулж болно шүү дээ. Тэгээд болж өгвөл хамгийн аятайхан хүмүүстэй нь эхлээд танилцуулахыг хичээгээрэй.
Төгс төгөлдөр бүсгүйн талаарх бодлоо
Танд үнэн хэрэгтээ Д хэмжээтэй хөхөвч өмсдөг, шаргал үстэй өндөр бүсгүй маш их таалагддаг байг л дээ. Тийм бол яах гэж энэ хар үстэй бяцхан үнсгэлжинг сонгож авсан юм бэ дээ? Дурласан юм байгаа биз дээ? Нэгэнт л ийм шийдвэр гаргаж сонголт хийсэн бол тэр дэлхийн миссүүдийнхээ тухай хэзээ ч битгий хэлээрэй дээ.
Алдаануудаа
Алдаан дээрээ суралцдаг нь туйлын үнэн. Гэхдээ алдаа бүрээ бусдад тайлагнаад байх нь тийм ч оновчтой зүйл биш. Хэрвээ та сүмд л байгаа биш бол хэн ч танаас гэмээ хүлээж нүглээ наманчил гэж шаардахгүй шүү дээ. Бүсгүйд чинь таны яагаад шалгалтандаа унаж байсан болон даргын нарийн бичиг чалчаа хүүхнээс болж ажлаасаа хөөгдсөн зэрэг чинь төдийлөн таалагдахгүй л болов уу. Тэгээд ч хайртай бүсгүйд чинь таны ирээдүй чухал болохоос өнгөрсөн чинь тийм ч онц чухал зүйл биш.
Донжуаны жагсаалтаа
Хэрвээ та урд өмнө нь учирч байсан бүсгүйчүүдийнхээ нэрийг тэмдэглэдэг, эсвэл бүр ч долоон дор өдрийн тэмдэглэлийн дэвтэртээ бичдэг бол түүнийгээ одоохон хамгийн нууц далд газар, банкныхаа нууц хайрцаг, сейфэнд хийсэн нь дээр. Хэрвээ та энэ бүсгүйтэй бүх насны амьдралаа холбохоор шийдсэн бол тэр жагсаалтаа шатаачихсан ч болохгүй нь юу байх вэ? Хэрвээ танд бас “Туяа, жинхэнэ супер секс бөмбөг…” гэсэн тэмдэглэлтэй утасны дэвтэр чинь үлдээд бүсгүй чинь олоод үзчихсэн бол одоо өөртөө л харамсаж дээ…
Порно сэтгүүлүүд
Хэдийгээр эрчүүд, сексологичдын байнга сануулдгаар порно сэтгүүл нь дур, сэрэл хөдөлгөх хэрэглүүр мөн боловч харамсалтай нь ихэнх эмэгтэйчүүд порно сэтгүүл бол гаж донтнуудын хэрэглээ гэж үздэг. Тэр тусмаа гэрт чинь порно сэтгүүл хэзээ орж ирсэн болон, өчигдрийн “халуухан” секс хоёрын дундаас зөв дүгнэлт хийх чадвартай бүсгүй байвал бүр өнгөрөх нь тэр. Та түүнд ямар ч тайлбар хийгээд, худалдаанд байгаа бүх порно сэтгүүлийг төв талбай дээр аваачиж шатаагаад ч нэмэргүй.
Санхүүгийн байдлаа
Ер нь бол таны түрийвчинд, банкинд, гэрийн чинь далд шүүгээнд чухам хэдий хэрийн мөнгө хадгалагдаж байгааг бүсгүй чинь хамгийн түрүүнд мэдэж авах албагүй. Хэрвээ санхүүгийн хамаг байдлаа тоочоод өгвөл бүсгүй эсвэл энэ чинь боломжийн “банк” байна гэж үзээд сэтгэлгүй ч гэсэн наалдаад, эсвэл, үүнтэй хамт байвал турж үхэх нь гэсэн айдас төрөөд холдоод явчихаж мэднэ. Ийм тохиолдолд та түүний жинхэнэ зүрх сэтгэлийг өөрийн болгох гэж их л зовох болно доо. Та санхүүгээ тайлагнасан, тайлагнаагүй бүсгүй хүн таныг хэн бэ гэдгийг, ямархуу “үнэ цэнтэй” вэ гэдгийг чинь өөрөө тун удахгүй ойлгож мэдэж чадна гэдэгт итгээрэй.
Найзынхаа нууцыг
Хэрвээ дотны найз чинь ганц шил юм тавьж байгаад хамаг зовлонгоо танд ярьсан бол та бүсгүйдээ ярих сонинтой боллоо гэж бодох хэрэггүй, бас эрхгүй. Эмэгтэйчүүд эрчүүдийн хамаг нарийн нууцыг мэдэх гэж тэсч ядаж байдаг мөртөө яг үнэндээ чалчаа амьтдад ямар дургүй гэж бодно? Энэ нэг ам халахаараа миний тухай ч найздаа бас ингээд л долоон булчирхайг маань тоочдог байх даа гэж боддог. Урт хэл хүзүү орооноо гэж үг байдаг даа?

Hollywood actresses No 6

HILARY DUFF




















НЬЮ ЙОРКТ ГУДАМЖНААС ОЛДСОН ЗУРГИЙГ ДУУДЛАГААР ХУДАЛДАНА

Нью Йоркт төвтэй Сотбис дуудлага худалдаа нэгэн өвөрмөц урлагийн бүтээлийг дуудлагаар худалдах гэж байна. Үнэ хаялцуулан зарахаар тавьсан зургийг санаандгүй хотын гудамжнаас, олжээ. Шинжээчид хэний ч анзаараагүй, гудамжинд хэвтэж байсан зургийг нэртэй зураач Ру-фино Там-Айо зураачийн ажил мөн болохыг шинжлэн тогтоосон байна. Мэргэжилтнүүдийн үнэлж байгаагаар “3 хүн” нэртэй энэ зураг дор хаяж сая долларын үнэ хүрэх гэнэ. Ру-фино Там-Айогийн энэ зураг 20-иод жилийн өмнө уран зураг сонирхогчийн хувийн цуглуулганаас алдагджээ. Тэгвэл саяхан урлагийн энэ хосгүй бүтээлийг Нью Йоркийн иргэн нэгэн эмэгтэй гадуур зугаалж явахдаа олж, эзэнд нь буцаан өгсөн байна. Гэсэн ч зурагны эзэн урлагийн хосгүй бүтээлээ дуудлагаар худалдахаар шийджээ. Ру-фино Там-Айогийн ховор зургийг олж эзэнд нь эргүүлэн олж өгсөн эмэгтэйд зургийн эзэн 15 мянган доллар шагнал болгон өгч, дээр нь дуудлага худалдаанаас хувь хүртээхээр болжээ