Hollywood's actresses No 6

NICOLE KIDMAN
















“ДАЙН БА ЭНХ” ЗОХИОЛЫГ АНГЛИЙН ЗОХИОЛЧ ДАХИН БИЧЖЭЭ

Америкт утга зохиолын ертөнцтэй холбоотой томоохон шуугиан дэгджээ. Энэ нь Оросын нэртэй зохиолч Лев Толстойн бүтээл “Дайн ба энх” зохиолын орчуулагч нарын хооронд дэгдсэн хэл амтай холбоотой юм. Учир нь Гардиан сонинд бичсэнээр Лев Толстойн алдарт бүтээлийг эх хэлнээ хөрвүүлсэн Английн зохиолч зохиолыг эх хувиас нь бараг 3/1 дахин багасгаж, хассан байна. Английн орчуулагч Эндрю Бромфилд Толстойн номноос Франц хэл дээр бичигдсэн хэсгүүд болон философийн ишлэлүүдийг бүгдийг нь орхигдуулсан хассан байжээ. Энүүгээр ч зогссонгүй энэхүү алдартай бүтээлийн төгсгөлийг бүхэлд нь өөрчилсөн байна. Лайт хувилбарт нь Андрей Болконский, Петя Ростов нарыг амьд үлдээж, Наташа Ростоваг Пьер Безуховтай гэрлүүлсэн байна. Номын хэвлэгч компани зохиолыг хураангуйлсан хэлбэрээр хэвлэхийг хүссэн гэсэн тайлбар өгсөн ч энэ нь номын утга агуулгыг өөрчил гэсэн үг биш. Энэнээс гадна номон дээр дайн бараг байхгүй, энх тайван байдал илүү тусгагджээ. Тэгвэл Лев Толстойн энэ номыг өмнө нь орчуулан гаргаж байсан орчуулагч Ричард Пивир “Дайн ба энх”-ийн хураангуйлсан хувилбарыг бүтээсэн уран бүтээлчдэд эсэргүүцлийн нээлттэй захидал бичсэн байна. Тэрээр захидалдаа Оросын сонгодог уран зохиолд хүндэтгэлгүй хандсан хэвлэлийн компанийг буруутгажээ. Тэгвэл энэ захидлын хариуд хэвлэлийн компани, дээрх шуугианыг дэгдээсэн зохиол нь дөнгөж бэлтгэлийн явцдаа байсан гэж мэдэгдээд, зохиолын эх хувилбарыг 19-р зууны 60-аад онд Лев Толстойн өөрийнх нь хэвлүүлсэн зохиолоос авсан гэжээ.