Голливудын нэртэй жүжигчин Бред Питт санаандгүй тун эвгүй байдалд оржээ

Кино наадмын улаан хивсний ёслолын үеэр сэтгүүлчдэд ярилцлага өгч байсан Голливудын нэртэй жүжигчин Бред Питт санаандгүй тун эвгүй байдалд оржээ. Сэтгүүлчдийн асуултад хариулан зогсож байсан Питт руу тойрон зогссон шүтэн бишрэгчдээс гэнэт нэг эмэгтэй сугарч гарч ирээд, юу юугүй хүзүүдээд авсан байна. Бред Питт энэ гэнэтийн явдалд айж цочихоосоо илүүтэй таагүй хандаж, бие хамгаалагчид нь бүсгүйг авч явжээ. Гэхдээ сүүлд тогтоосноор бүсгүй ямар ч хар буруу санаагүй, зүгээр л боломж олдсон дээр нь хайртай жүжигчнээ тэврэн, түүнийг хацар дээр нь үнсэхийг хүссэн гэнэ. Голливудын нэртэй жүжигчин Бред Питт Венецийн кино наадамд өөрийн гол дүрд нь тоглосон “Жесси Жеймсын аллага” киногоор оролцож байгаа юм. Олон улсын нэр хүндтэй кино наадамд тэрээр ганцаар ирээгүй, харин үзэсгэлэн гоо эхнэр Анжелина Жоли болон 15 сартай охин Шило Нувель, мөн 3 өргөмөл хүүхдүүдээ дагуулан халуун ам бүлээрээ ирж оролцож байгаа юм. /Тв5-с/

No comments: