Багын хөгтэй явдлаас

Би цэцэрлэгт байхдаа их бүдүүн мяраалаг охин байсан юм. Тэгээд намайг бүдүүн болохоор нь дандаа баавгайны дүрд тоглуулна, тэгсэн нэг удаа бүжиглүүлэх болов оо. Би ч бөөн баяр. Тэгсэн надтай хамт бүжиглэх банди гээд багш Өлзийг зааж өглөө. Өлзий гэж манай байрны хүүхэд л дээ. Бид хоёр нэг цэцэрлэгт, нэг ангид явдаг байсан. Хоёр биений маань ээж нар хоорондоо найзууд болохоор бие биенийхээрээ байнга орж гарч, хамт тоглодог, тэрэнхүүдээ л бид хоёр чинь дотно хүмүүс байхгүй юу.
За тэгээд бүжгээ бэлдэх гээд л хоёр хоёроороо зогслоо, тэгсэн нөгөө Өлзий чинь сандал дээр суучихаад босож ирдэггүй юм. Багш гайхаад
- Үгүй ээ Өлзий чи яагаад босож ирэхгүй байгаан бэ гэсэн чинь нөгөө Өлзий чинь харин
- Би ийм бүдүүн охинтой бүжиглэхгүй гэдэг байгаа тэгсэн би Өлзий дээр очоод за бүжиглий л даа гээд л гарнаас нь татаад л ... /хэхэ/
Тэгсэн багш яах учраа олохгүй баахан сандарч билээ...
Их инээдтэй байгаа биз тэгээд хожим бодохоор Өлзийгийн буруу гэж юу байхав дээ угаасаа хэн ч байсан гоё хүүхэдтэй бүжиглэхийг л бодно...

No comments: