ÑÎÍÈÐÕÎËÒÎÉ ÌÝÄÝÝͯ¯Ä

Аалзны шvлсний онцлог нь юу вэ?
Аалзны энэ авьяас чадварыг орчин vеийн технологи ч гvйцэж чадахгvй. Аалзны шvлсний гайхалтай бат бєх, сунамтгай чанарыг ямар ч зvйлээр орлуулаагvй байна. Аалзны шvлс нь єєрийг нь хурдтай ирж мєргєсєн биетийг уян хатан урагдалгvй барьж тогтоодог. Мєн мєргєєд буцаж vсрэлгvйгээр тэндээ тогтдог. Хамгийн сvvлийн vеийн технологоор хийсэн сунгалттай утас гэхэд л аалзны шvлснээс дєрєв дахин бага суналттай байна. Аалзны шvлстэй адил чанартай материал хийж чадахгvй байгаагаас эрдэмтэд аалзны аж ахуй байгуулж аалз vржvvлж эхэлжээ. Аалзыг шvлс саажийг аваад тэр шvлсээр нь АНУ- д цэргийн армийн хэрэглээнд сум нэвтрvvлдэггvй хантааз болгон хэрэглэдгийг та мэдэх vv? Ойролцоогоор 2,5 см биетэй нэг аалзнаас єдєрт 320м (ойролцоогоор 3- 5 гр) утас саадаг.
Дэлхийд одоогоор 34 мянган тєрлийн аалз тэмдэглэгдсэн бєгєєд тєрєл болгон єєр єєрийн онцлогтой байна. Аалзны бvх тєрєл хортой байдаг. Гэвч хэдхэн тєрєл нь л хvнийг хордуулж чадах хэмжээний хор агуулдаг. Дэлхийн хамгийн том аалз Ємнєд Америкийн хойд хэсэгт байдаг Толиат Тарантула" нэртэй аварга аалз юм. Эрэгчингийнх нь хєлний урт нь 25 см бєгєєд мэлхий, гvрвэл, хулгана тэр бvv хэл жижиг могойг хvртэл барьж иддэг. Аалзны бусад шавжнаас ялгарах онцлог нь гэвэл 8 хєлтэй, 8 нvдтэй байдаг. Єсч том болж буй аалзны нэг хєл нь тасарвал шинээр дахиад хєл ургана. Аалзны бие 2 хэсэгтэй бєгєєд хойд хэсгийнх нь ар талаас нь шvлсний шингэн ялгарна. Аалзны шvлс зєвхєн ан хйих зориулалттай байдаггvй. Мєн єндгєє дарах шvлс нь єєр бvтэцтэй байна. Зарим тєрлийн аалзны эмэгчин нь эрэгчнээсээ 4- 5 дахин том байдаг. Эрэгчинтэй эвцэлдсэний дараа зарим эмэгчин нь эрэгчнээ иддэг байна.

No comments: