69 хvvхэд тeрvvлсэн эх тvvхэнд бичигджээ

Хамгийн олон хvvхэдтэй эх: Нэг эхээс хамгийн дээд тал нь 69 хvvхэд тeрж болдгийн жишээг танд дуулгах гэж байна. 1782 онд хийсэн мэдээллээр Оросын тариачин Федор Васильевын эхнэр 1725-1765 оны хооронд 27 удаа тeрсeн бeгeeд 16 удаа хоёр ихэр, долоон удаа гурван ихэр, дeрвeн удаа дeрвeн ихэр тeрvvлжээ. Vvнээс нь хоёр нь бага байхдаа нас барсан байна. Харин Чилигийн Сан-Антонио хотын Леонтина Альбина гэгч эмэгтэй хамгийн vр тогтоох чадвар сайтай эмэгтэйн тоонд оржээ. Тэрээр 1943-1981 оны хооронд 55 хvvхэд тeрvvлсэн байна. Леонтина эхний таван жирэмслэлтээсээ дандаа гурван ихэр хvvхэд гаргасан гэнэ. Хамгийн олон удаа тeрсeн эмэгтэй: Их Британийн Хардфордшир гvнлэгийн Эбботс-Лэнгли хэсгийн иргэн Элизабет Гринхилл гэгч эмэгтэй 38 удаа тeрж, дээд амжилтыг тогтоосон байна. Тэрээр 39 хvvхэдтэй. Эдгээрээс 32 нь охин, долоо нь хvv юм. Элизабет Гринхилл 1981 онд нас баржээ. Хамгийн настай тeрeлт: 1994 оны долдугаар сарын 18-нд Италийн Витербо хотын иргэн, 63 настай Розанна Далла Корта гэгч эмэгтэй хvv тeрvvлжээ. Vvний eмнe тэрээр vргvйдлээ эмчлэх эмчилгээнд явсан байна. eмнeд Калифорнийн их сургуулийн мэдээлснээр 1996 онд Арсели Кех гэгч 63 настай эмээ хvvхэд тeрvvлж дээрх амжилтыг дахин баталсан гэнэ.

No comments: