Шинэ хvний тухай сонин хачин

Хамгийн хvнд жинтэй тeрeлт:
Албан ёсны мэдээллээр 10,2 килограмм жинтэй шинэ хvн дэлхийн хамгийн том хэрнээ амьд vлдсэн анхны нярай байсан гэнэ. Хvнд жинтэй энэ нярай хvv байсан бeгeeд 1955 онд Италид тeрсeн байна.
Их Британид 1992 онд тeрсeн Гай Уорвик Карр долоон килограмм жинтэй байсан гэнэ.
Хамгийн бага жинтэй тeрeлт:
АНУ-ын Иллинойс мужийн Лойолагийн их сургуулийн анагаахын тeвд 1989 оны зургадугаар сарын 27-нд 281 грамм жинтэй охин дутуу тeржээ.Мeн Канадын Онтариод Бренда Гилл Оттава гэгч эмэгтэй 1987 оны тавдугаар сарын 20-нд товлосон хугацаанаасаа 128 хоногийн eмнe тeрж, 624 грамм жинтэй хvvтэй болсон байна. Хамгийн олон ихэр хvvхэд
Ихрvvдийн тeрeлт хоорондын зай хамгийн удаан vргэлжилсэн тохиолдол:
АНУ-ын Пенсильван мужийн Хантингтон хотын иргэн Пегги Линн нь Ханна нэртэй охиноо 1995 оны арваннэгдvгээр сарын 11-нд тeрvvлжээ. Vvнээс хойш 84 хоногийн дараа буюу 1996 оны хоёрдугаар сарын хоёронд ихрийн eрeeсeн болох Эрик тeрсeн байна.
Хоёр ихрийн хамгийн удаан салалт:
1914 онд АНУ-д тeрсeн Айрис Жонс, Аро Кемпбелл нар 75 жил тусдаа амьдарсны эцэст уулзжээ.
Сиамын ихрvvд: 1811 оны тавдугаар сарын 11-нд Сиамын (Тайланд) Меклонг дvvрэгт цээжээрээ наалдсан ихрvvд болох Чанг, Энг Бункер нарыг тeрснeeс хойш хоорондоо нийлсэн ихрvvдийг "Сиамын ихрvvд" гэх болжээ. Тэд АНУ-ын Хойд Каролина мужийн Сара, Аделанда Йетс нартай гэрлэж, нэг нь 10, нeгee нь 12 хvvхэдтэй болсон байна. Тэд 1874 онд тeрсeн бeгeeд хоорондоо гурван цагийн зайтай eeд болцгоосон ажээ. Нэг гэр бvлийн олон ихрvvд: 1839 онд тeрсeн, Италийн Граната хотын иргэн Маддалена 15 удаа гурван ихэр хvvхэд тeрvvлсэн байна.

No comments: