Гүйх ашигтай


Зуны сайхан өглөө гүйх сайхан байдаг шүү дээ. Гүйх үед цээж агаараар бүрэн дүүрч, бие хүчилтөрөгчөөр сайн хангагддаг. Энэ үед биений өөхөн давхарга “хайлж”, нэмэлт энерги болон хувирдаг. Хамгийн гол нь тэвчээртэй байх хэрэгтэй. Түүнээс гадна гүйх нь хоолны дуршлыг бууруулдаг учраас турах гэж байгаа хүмүүст их ашигтай.

  • Шууд байрнаасаа хурдалж болохгүй, эхлээд бие халаалт хийх хэрэгтэй.
  • Эхлээд удаан гүй, булчинг халааж, үе мөчийг ачаалалд бэлтгэдэг. Нэг ёсны бие халаалт болдог.
  • Хурдаа аажмаар нэмэгдүүл, гэхдээ амьсгаадталаа гүйж болохгүй, хэрэв та хэн нэгэнтэй цуг гүйж байгаа бол ярилцаж болохоор хурдаа тохируул.
  • Өөрийгөө хэт ядрааж болохгүй, үе үе алхал, гэхдээ зогсож огт болохгүй.
  • Гар, мөрөө сулла, гараа нэгэн хэмнэлд хөдөлгө, цээжин бие эгц, үл ялиг урагш тонгойсон байна. Толгойгоо шулуун байлга.
  • Амаа бага зэрэг нээж чөлөөтэй амьсгал, хамар амаар амьсгал авч, зөвхөн амаар амьсгалаа гаргана.
  • Гүйж байхдаа 3-4 алхаад амьсгаа авч, 3-4 алхаад амьсгалаа гаргаж байвал зүйтэй, энэ нь хүч чадлыг хэмнэдэг. Хэрэв үүнээс хурдан гүйвэл арай хурдан амьсгалах хэрэгтэй.
  • Аажмаар гүйхээ удаашруулсаар зогсох хэрэгтэй, алхалж байгаад хэдэн дасгал хийсний дараа бүр зогсоно.

No comments: