Анхны долларыг Ромд vйлдвэрлэсэн

Ромын эзэнт гvрний зоосны эх булаг байсан мєнгєєр баялаг Бохемия уул Жоачимстал нэртэй хєндийд байрладаг байжээ. Уг хєндийн нэрээр хожим жоачимсталерс гэгдэх болсон Ромын эзэнт гvрний зоосны нэр цагийн эрхээр талер болсон байна. Талер гэрэг vгийг хожим америкчууд доллар болгон хэрэглэх болжээ. Харин долларын тэмдэгтийг ($)1788 онд Нью-Орленс хотын бизнесмен Оливер Поллок испани мєнгєн тэмдэгтийн дvрсvvдийг эвлvvлэн зохиосон аж. Єдгєє энэ тэмдэгтийг АНУ-аас гадна Латин Америкийн улсуудын песо, Тонгагийн панга, Кейп Вердегийн эскидо зэрэг мєнгєн тэмдэгтvvд дээр ашигладаг байна. Сонирхуулахад, сая ширхэг нэг долларын дэвсгэртийн жин нэг тонн хvрэх бєгєєд єндєр нь 110 метр болдог гэнэ. Харин сая долларыг дан нэг цент буюу 100 сая зоос болговол жин нь 246 тонн болно.

No comments: