Арван мянган утаат хєндий /АНУ/

Шелиховын хоолойгоор тусгаарлагдсан Аляскийн буланд ой мод, хад чулуу ихтэй нэгэн том арал байдгийг Кадьяк гэдэг. Тvvний хойт vзvvрт хvн ам суурьшсан цорын ганц газар болох Кадьяк хэмээх тосгон байдгийг Оросын Аляскийг эзэмших vедээ оросууд байгуулжээ. Энд єгvvлээд байгаа vе буюу 20-р зууны эхээр арал дээр оросууд байгаагvй болохоор арлынхны амьдрал урьдын хэвээрээ байжээ. Кадьякийн оршин суугчид нь цагаан арьст америкчууд болон далайн нохой, тэнгисийн халиу агнаж яргай загас шvvрдэн барьж арьс, загас, тvрсээ АНУ-аас хааяахан ирдэг худалдаачдад наймаалдаг уугуул эскимосчууд байлаа.
1912 оны зургадугаар сарын 6-нд загасчид, халим агнагчид тэнгисийн эрэг дээр зогсон энэ улиралд анх удаа ирэх худалдаачдын хєлєг онгоцыг харуулдан байтал баруун хойт зvгээс асар том хар vvлс гаран тэнгэр аймшигтай чангаар дуугарч цахилгаан цахилан тэнгэрээс бороо биш бєєн vнс цутгажээ.
Энэхvv vнсэн бороо арал дээр 25 цагийн турш орж Кадьякийг тvнэр харанхуй нємрєн шєнє болох шиг санагджээ. Радио станцын антенн дээр аянга бууснаас болж эх газраас холбоо тасарсан байна. Чухам юу гээч болоод байгааг хэн ч ойлгосонгvй.
Дєнгєж дєрєв дэх єдрийн єглєє наран vvлсийн цаанаас арай ядан гэрэлтэж орчин тойрныг гийгvvлж эхэлжээ. Гэвч хамаг бvхэн танигдахын аргагvй болсон байлаа. Эрэг орчмоор ногоорч байсан нуга алга болж, арал даяар хараа хvрэх газар нилдээ vнсэн саарал болжээ. Арал дээрх vнсэн давхаргын зузаан хагас метр хvрчээ.
Кадьяк арлаас нэг зуун тавин километрийн зайтай Аляскийн хойг дээр Катмай хэмээх галт уул хvчтэйгээр дэлбэрсэн болохыг хожим нь мэдэв. Галт уулын дэлбэрэлт ямар их хvчтэй байсныг Катмайгийн ойролцоо байсан индианчуудын ярианаас мэдэж болно. Тэд галт уул дэлбэрэх гэж байгаа эхний шинж мэдэгдмэгц яаран дvрвэцгээжээ. Галт уулын эргэн тойрны хэдэн км газарт байнгын суурин байдаггvй байжээ.
Vнс нурман vvл 20 км єндєрт дэгдэж, дэлбэрэлтийн дуу чимээ 1200 км зайтай Аляскийн нийслэл Джуно хотод дуулдаж байсан нь ямаршуухан хvчтэй дэлбэрэлт болсныг гэрчилнэ. Катмайгаас 200 км хол газарт газрын доргилт чичиргээ /эхний доргилтын дараа дахиад хоёр удаа мєн тийм хvчтэй доргисон/ мэдрэгдэж, зєвхєн Кадьяк тєдийгvй дэлбэрэлтийн тєвєєс бараг 2000 км хол байдаг Ванкувер хотод vнс нурам унасан байна. Галт уулаас 4 км зайд vнсний зузаан 20 метр байсан бол Шелиховын хоолойн эрэг орчмоор 3 метр хvрч байжээ.
Дараа нь бvтэн жилийн турш vнсний нарийн ширхгvvд агаарт хєвсєєр байв. Дэлхий даяар ердийнхєєсєє сэрvvн зун болсон нь агаар мандалд дэгдэн гарсан vнс дэлхий дээр тусах нарны гэрлийн дєрєвний нэгийг хааж орхисонтой холбоотой байлаа. Тvvнээс гадна 1912 онд хаа сайгvй гайхалтай хачин сайхан улаан єнгєєр vvр туяаран цайж байжээ.
Судалгааны анхны ангиуд Аляскад хvрч очихоос ємнє дахиад дєрвєн жил єнгєрчээ. Галт уул судлаач алдарт Григгсоор ахлуулсан америкийн гурван эрдэмтэн Аляскийн нурууны тайгын хад чулуурхаг даваан дээр гарч тvvний хоёр километрийн єндєр дээрээс умард зvг рvv одсон нилд нь газар доороос утаа суунаглан гарч оргилсон єргєн хєндийг харжээ.
Григгс энэ газрыг Арван мянган утаат хєндий хэмээн нэрлэсэн байна. Vvнээс хагас мянган жилийн ємнє оросуудын бvтээсэн газрын зураг дээр энэ хэсэгт Укак голын гvнзгий, нарийхан, ой модорхог хєндийг дvрсэлсэн байдаг. Тvvгээр нь жим зам єнгєрсєн байдаг болохоор хvмvvс ирдэг байсан ба энд ямар нэгэн хийн урсгал байгааг хэн ч анзаараагvй ажээ. Одоо тэр хєндий байсан газарт хорин км урт, таван км єргєн амьгvй тэгш газарт олоон тооны цагаан оргилуур байдаг. Ойртоод vзвэл эдгээр нь утаа биш, уур байсан ч гэсэн учир битvvлэг хэвээрээ vлдсэн байна. Энэ хєндийд чухам юу болж єнгєрєє вэ? "Арван мянган утаа" хэрхэн бий болоо вэ?
Энэ асуултуудын хариуг галт уулнаас хайх хэрэгтэй байсан тул Григгс Катмай уулыг зvглэжээ. Гэтэл тэр юу байв? Бараг 2500 м шахам єндєртэй шовх оргилын оронд хоёр километрээс илvvгvй шахам эвдэрч сvйрсэн єргєн орой харагджээ. Орой дээр нь гараад харвал арван хоёр км шахам голчтой аварга том зуйван дугуй хэлбэртэй галт уулын тогоо байхыг эрдэмтэд vзсэн байна. Тvvний хажуу хананууд нь их єндєр бєгєєд 900 метрийн гvн ёроолд нь 1.5 км голчтой нуур байжээ. Нуурын ус булингартай цайвар єнгєтэй ба голдоо хагас саран хэлбэртэй жижигхэн аралтай байв.
Галт уулыг vргэлжлvvлэн судлах явцад 1912 онд болсон дэлбэрэлт хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн хvчтэй дэлбэрэлт болсныг мэджээ. Манай эриний ємнєх XV зууны vед Эгийн тэнгисийн Санторинд болсон дэлбэрэлт тvvнээс ч хvчтэй байсан байж магадгvй. Гэвч тэр эрт дээр vеийн vйл явдлын бодитой баримт нотолгоо vлдээгvй учраас таамаглал хэвээрээ vлдсэн билээ.
Галт уулын дэлбэрэлтийн улмаас гучин тэрбум тонн уулын чулуулаг бутран тоос vнс болон агаар мандалд дэгджээ. Энэхvv галт уулын дэлбэрэлт хичнээн хvчтэй байсныг ойлгохын тулд Катмай галт уулыг Москвагийн Манежийн талбайд аваачиж тавьжээ гээд тєсєєлєєд vзэх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл Москвагийн тойрог зам хvртэлх бvх газар нутаг тэр аяараа олон метрийн зузаан vнсээр дарагдах байсан. Тэгвэл Калуга хавьд vнсний зузаан 30 см хvрэх байжээ.
Смоленск, Доод Новгород орчимд 15 см байх байсан ба дэлбэрэлтийн дуу чимээ Крым, Урал, Архангельскт сонсогдож, галт уулын тоосны нарийн ширхэгvvд Иран, Англи, Италид хvрэх байжээ.
Гэвч дэлбэрэлтийн хvч тийм их байсан нь нууцлаг хєндийн учрыг олоход нэмэр болсонгvй. Энэ хєндий Катмайгаас хол байсан тул их хэмжээний уур савсан байгаагийн учир шалтгаан олдсонгvй. Харин Григгсээс хойно тэрхvv галт уулын бvсэд очсон судалгааны багийнхан Арван мянган утаат хєндийн нууцыг тайлж чаджээ.
Галт уул дэлбэрэхээс ємнєхєн Катмайгийн хажуугийн тогооноос, магадгvй олон тооны ан цаваас нь оргилж эхэлсэн боловч галт уулын хайлмаг биш харин элс байжээ. Шахагдсан халуун агаараар бvрхэгдсэн галт уулын халуун элсэн vvлс шингэн зvйл мэт галт уулын хажуугаар урсан хєндий рvv буужээ. Ирээдvйн арван мянган утаат хєндийн захаар элсний давхарга 30 метр хvрч байсан бол голдоо 200 метрээс давж байжээ. Уулын энгэр хажуугаар ургасан модод булгаран унаж нvvрс болжээ. Галт уулын элсэн голын урсгал зогсоход халуун хий нь дэгдэн арилаад элсэн ширхэгvvд хоорондоо барьцалдан галт уулын бєслєєс тогтсон хатуу чулуурхаг хуягийг vvсгэжээ. Гэвч тvvний зарим хэсгvvдэд ан цав гарч Укак гол болон тvvний эрэг дээрх олон тооны булаг шандны ус халуун хуяган доороо уур болон хувирч цагаан уур савсуулан дээшээ оргилон гарч байдаг учиртай байжээ.
Григгс болон тvvний нєхєд бvтэн дєрвєн жилийн турш энэхvv гайхамшигтай хєндийг судалсан юм. Тэд ихээхэн амаргvй нєхцєлд ажиллаж байжээ. Энэ тухайгаа тэрээр хэрхэн єгvvлснийг танилцуулъя:
"Газар пийшин шиг халуун байсан болохоор шєнийн цагт майханд унтах аргагvй байлаа. Нэг талаас халуу дvvгээд эхлэхэд нєгєє талаас хажуугийн мєсєн голын хvйтэн салхи vлээн хайрч байсан юм. Хvмvvс байнга л эргэн байрлалаа солин хэвтэж байлаа. Харин хоол ундаа хийхэд хачин таатай байсан шvv. Тvvдэг асаах энэ тэрийн талаар бодох хэрэггvй байв. Халуун зуух vргэлж хажууханд байлаа. Тогоогоо урт тулгуурт бэхлээд халуун ууран дээр тавьдаг, гэхдээ тулгууруудаа зvгээр нэг бариад байх биш харин ч доошоо сайн дарж байхгvй бол тогоо дээш хєєрчих гээд байдаг байлаа. Тунгалаг, цагаан халуун уурны оргилон гарч байгаа даралт тийм их байсан юм. Энэ ууран дээр саваа мод шатааж ч болохоор байсан.
Харамсалтай нь их олон жил єнгєрсєн болохоор энэхvv євєрмєц хєндийн дvр тєрх ч єєрчлєгджээ. Он жил єнгєрєх тутам галт уулын бєсєл чулуун хучлага улам царцаж байсан болохоор Арван мянган утаат хєндийд очсон францын галт уул судлаач Тазиевын багийнхан хагас зуун жилийн дараа тэнд таван мянгахан уурын оргилуур илрvvлсэн боловч тэдний халууны хэмжээ, оргилох єндєр нь ихээхэн буурсан байжээ. Дахиад дєчин жил болоход бєсєл чулуун давхаргын доод хэсэг бvрмєсєн царцах тул байгалийн энэхvv хосгvй дурсгалт газрын хамгийн гайхамшигтай чимэг байхгvй болно хэмээн галт уул судлаач маань гунигтайгаар мэдэгдсэн билээ.
Єнєє vед интернетийн тусламжтайгаар ширээнийхээ араас босолгvй далай тэнгис, эх газруудаар чєлєєтэй аялах боломжтой болжээ. Тийм болохоор энэ номыг зохиогч дээрх боломжийг ашиглан францын эрдэмтний тэр vед хэлж байсан таамаглал vнэн эсэх болон хєндийн байдал ямаршуухан байгааг мэдэхээр шийджээ. Харамсалтай нь Тазиевын хэлсэн vнэн байлаа. Арван мянган утаат хєндийд ганц ч утаа харагдсангvй.
Хэдийгээр байдал ийм болсон ч гэсэн Аляскийн галт уулсын онгон зэрлэг байгаль аялагчдын хувьд сонирхолтой хэвээрээ байна. Гэвч эх дэлхий дээр харь гаригаас нvvлгэн авчирсан юм шиг гайхамшиггай хєндий, хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн догшин галт уулын дэлбэрэлтийн дараагаар vлдсэн Катмайн аварга том тогоог vзэх гэж жил тутам олон зуун мянган жуулчид АНУ-ын хамгийн хойт талын мужийг зорин далай тэнгис, агаарын замаар ирцгээдэг нь урьдын адил vргэлжилсээр байгаа билээ.

No comments: