SPICE GIRLS ХАМТЛАГИЙН ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР 38 СЕКУНДЭД ЗАРАГДАЖ ДУУСЧЭЭ

Английн охидын Spice Girls хамтлаг эргэн нэгдэж, дэлхийг тойрон аялан тоглолт хийх гэж байгаа талаар үзэгч та лавтайяа дуулсан байх. Тэгвэл Английн поп хамтлагийн тоглолтын тасалбар маш их эрэлттэй байгаа гэнэ. Ирэх 12-р сарын 15-нд Лондон хотод хийх тоглолтынх нь тасалбар л гэхэд худалдаанд гараад ердөө 38-хан секундын дотор борлогдож дуусчээ. Spice Girls хамтлагийн Лондонд хийх тоглолтын тасалбарыг худалдаанд гарахаас нь өмнө бараг сая гаруй хүн интернэтээр урьдчилан захиалсан учраас ийнхүү зарагдаж эхлээд хоромхон хугацаанд бүх тасалбар нь эзэнтэй болсон байна. Английн поп хамтлагийн тоглолтын тасалбарыг борлуулах ажлыг гүйцэтгэж байгаа Тикетмастер компанийн захирал Крис Эдмондс:-Ямар ч хамтлаг дуучид Spice Girls -ын оронд байхыг хүсэх байсан биз. Тэдний тоглолтын тасалбар үнэхээр хоромхон хугацаанд бүгд зарагдсан гэж ярьжээ. Англид Spice Girls-ын шүтэн бишрэгчид тэдний тоглолтыг ийнхүү тэсэн ядан хүлээж байгаа учраас хамтлагийн менежер тасалбаргүй хоцорсон олон зуун фенүүдэд нь зориулж дахин хоёр өдөр Англид тоглохоор зохион байгуулжээ. Spice Girls хамтлагийн дэлхийг тойрон хийх аялан тоглолт ирэх 12-р сарын 2-нд Канадаас эхлэх юм. Энэ нь Spice Girls хамтлагийн хувьд 1998 оноос хойш бүрэн бүрэлдэхүүнээрээ хийх гэж байгаа анхны аялан тоглолт болж байгаа юм. /ТВ5-с/

Голливудын нэртэй жүжигчин Бред Питт санаандгүй тун эвгүй байдалд оржээ

Кино наадмын улаан хивсний ёслолын үеэр сэтгүүлчдэд ярилцлага өгч байсан Голливудын нэртэй жүжигчин Бред Питт санаандгүй тун эвгүй байдалд оржээ. Сэтгүүлчдийн асуултад хариулан зогсож байсан Питт руу тойрон зогссон шүтэн бишрэгчдээс гэнэт нэг эмэгтэй сугарч гарч ирээд, юу юугүй хүзүүдээд авсан байна. Бред Питт энэ гэнэтийн явдалд айж цочихоосоо илүүтэй таагүй хандаж, бие хамгаалагчид нь бүсгүйг авч явжээ. Гэхдээ сүүлд тогтоосноор бүсгүй ямар ч хар буруу санаагүй, зүгээр л боломж олдсон дээр нь хайртай жүжигчнээ тэврэн, түүнийг хацар дээр нь үнсэхийг хүссэн гэнэ. Голливудын нэртэй жүжигчин Бред Питт Венецийн кино наадамд өөрийн гол дүрд нь тоглосон “Жесси Жеймсын аллага” киногоор оролцож байгаа юм. Олон улсын нэр хүндтэй кино наадамд тэрээр ганцаар ирээгүй, харин үзэсгэлэн гоо эхнэр Анжелина Жоли болон 15 сартай охин Шило Нувель, мөн 3 өргөмөл хүүхдүүдээ дагуулан халуун ам бүлээрээ ирж оролцож байгаа юм. /Тв5-с/
Sweet 18




MODELS




Hollywood actresses No 4

PARIS HILTON










Толгойн өвчинг намдаах энгийн арга бий

Нойр хоол муу байх, агаар дутагдах, өвчин эмгэгийн улмаас толгой өвддөг. Та яаран эм уух гэсний хэрэггүй. Гэрийн нөхцөлд толгойны өвчинг намдаах олон арга байдаг. Толгой өвдөх үед ногоон цай уух сайн бөгөөд цонхоо онгойлгоод эрүүл агаарт хэсэг зуур унтвал өвчин намжина. Эхлээд бүлээн ус, аажмаар хүйтэн усаар толгой, хүзүү, дал, мөрөө шүршиж толгойнхоо өвчинг намдааж болно. Хүйтэн усаар норгосон алчуур толгой дээрээ тавь. Толгойн өвдөлтийн үед гол төлөв тархины судсууд тэлдэг бөгөөд хүйтэн цохилт өгөхөд хялгасан судсууд агшдаг учраас түүр зуур боловч өвчинг намдаадаг. Хүйтэн усаар 2-3 минут шүршээд хэсэг хугацааны дараа дахин 3-5 минут шүрш. Өвчин намдахгүй бол дараагийн арга хэмжээг ав. Халуун бүлээн усанд хөлөө дүрвэл улны судас тэлж, толгой хүзүүний судас агшдаг. Мөн өвчин намдаах энгийн иллэгийг өөртөө хийгээрэй. Гаврыг нүүрний хоёр чамархай, шилнийхээ хонхорт түрхээрэй. Эхлээд гарын алгаараа толгойгоо хойш нь илнэ. Дараа нь үсээ угаар нь базаад, арван хурууныхаа өндгөөр ар тийш нь ил. Хоер гараараа толгойнхоо ар талаас нь дотогш нь шахах маягийн иллэг хийвэл таны толгойны өвчин намдана.
Summer scent




Ruler of your own world




BODYGUARD