Зохиогч Өөлд Тангадын Галсангийн “Домогт Ренчиний Домог-ууд оршвой” номыг та уншаад үзээрэй.
... Улаанбаатарт төрөлжсөн барааны дэлгүүр дөнгөж нээж эхэлсэн 1950 оны дунд үед багачуулд зориулан нэг дэлгүүр нээжээ. Тэд дэлгүүрийнхээ үүдэнд “ХҮҮХДИЙН ДЭЛГҮҮР” гэсэн хаяг өлгөжээ. Гэтэл тэр дэлгүүрт эрдэмтэн Ренчин орж ирүүтээ түрийвчээ уудлан зөндөөн мөнгө гаргахад худалдагч баярлан:
Та юу авах вэ? гэсэнд
Хоёр хүү, нэг охин авъя гэжээ.
Худалдагч ширэв татан:
Манайх хүүхэд зардаггүй гэсэнд
Танайх хаягаа хараарай гэчихээд гарч одов гэнэ.
Бөөн яриа болсны эцэст тэр дэлгүүр хаягаа “Хүүхдийн барааны дэлгүүр” хэмээн өөрчилжээ.
Энэ номноос та дээр дурдсан шиг, ажил амьдралдаа сургамж авахуйц, энгийн атлаа ач холбогдлоо огтхон ч алдаагүй жишээнүүдийг унших боломжтой юм.
/Нэг хүний блогоос уншлаа л даа, хүний юм хулгай хийлээ гэж бодуузай, зүгээр л нэг ч гэсэн хүн мэдэж аваг л гэж бодлоо. Угаасаа Б.Ринченгын зохиолууд ч гоё шүү дээ/
Эр хүний нулимсыг бүү үз
Эр хүний нулимсыг бүү үз
"Эр бор харцага"-ын эгшгийг бүү хөнд
Эр хүний нулимс эцгийн ариун хөлстэй адил юм гэнэлээ
Эрмэг хүлгийн аялгуу эх нутгийн салхитай ижил юм гэнэлээ
Эр хүн зүрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хүлэг ижлээ үгүйлж янцгаадаг юм гэнэ
Эр хүн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хүлэг нутгаа тэмүүлж гүйдэг юм гэнэ
Эр хүний мэгшихийг бүү хар
"Эрдэнэ засгийн унага" -ын аялгуу бүү тасал
Эр хүний нулимс эхийн цагаан сүүтэй адил юм гэнэлээ
Эрмэг хүлгийн дуун эгшиглэнт горхины чимээтэй ижил юм гэнэлээ
Эр хүн зүрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хүлэг ижлээ үгүйлж янцгаадаг юм гэнэ
Эр хүн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хүлэг нутгаа тэмүүлж гүйдэг юм гэнэ
Эр хүний харууслыг бүү мэдэр
"Эр хоёр загал"-ын туульсийг бүү март
Эр хүний нулимс эцсийн дусал цустай адил юм гэнэлээ
Эрмэг хүлгийн эгшиглэн эв хуурын татлагатай ижил юм гэнэлээ

Хамгийн удаан үнсэлцсэн нь
Аме Тель- Авив хотноо болсон “Хамгийн удаан үнсэлцэх” тэмцээнд 1000 хос оролцов. Ялагчдыг Гиннесийн номонд бичих, “байлдагч” бүрд 2500 $ шагнах болон нисэх онгоц буюу хөлөг онгоцоор аялан дэлхийн арван хотоор зугаалах эрх хүлээж байлаа. “Үнсэлцэх ажлаас уруулаа” салгалгүй 30 цаг 45 минут тэссэн израйл хос шагнал гарджээ. Ийм удаан “ажлын” дараа хосууд маань эмнэлэгт хэвтсэн ажээ. “Үнсэлцэх спортын” 1998 оны аварга нь 29 цагийн турш үнсэлцсэн америк хос Марк, Роберт Грисвальд нар байсан юм. Одоо энэ хугацааг хөнгөхөн дасгалд тооцдог байна. Тель-Авивт л гэхэд 10 хос энэ хугацааг давжээ. Өрсөлдөгчид 30 цагаас хойш унацгаасан гэнэ. /busykid-s/Дэлхийн сонин хачин ба хамгийн хамгийн...
1.Эрт дээр үед дэлхийн тивүүд хоорондоо залгаатай Пангея хэмээх ганц том тив байжээ гэж эрдэмтэд үздэг байна. Ойролцоогоор 190 сая жилиин өмнө энэ тив хэдэн хэсэг хуваагдсан бөгөөд одоо ч гэсэн энэ хуваагдалт үргэлжилсээр байгаа ажээ.
2.Индонез дахь Кракатау нэртэй галт уул 200 жил чимээгүй байснаа 1883 онд гэнэт дэлбэрчээ. Галт уул дэлбэрсний улмаас 41м-ийн өндөртэй далайн давалгаа цунами үүсч, 36000 гаруй хүний амийг бүрэлгэсэн байна.
3. 1943 онд Мексик улсад оршдог Парикутин нэртэй галт уул дэлбэрчээ. Хоёр жилийн хугацаанд энэ уулын өндөр нь 457м, өргөн нь 16км-ээр нэмэгдсэн байна. Энэ галт уулнаас өдөр болгон 100 мянган тонн лав гарч байв.
4. Дэлхий дээр бараг долоон тэрбум шахам хүн амьдарч байна. Манай гариг дээр минут тутам 256 хүүхэд төрдөг байна.
5. Дэлхийн хамгийн өндөр хүмүүс бол Африкийн Ватусси омгийнхон юм. Энэ омгийн эрчүүдийн ихэнх нь 183см-ээс дээш өндөртэй байдаг ажээ.
6. Дэлхийн хамгийн намхан хүмүүс мөн л Африкт байдаг. Зайр мөрний орчимд амьдардаг Пигмейчүүд ердөө л 132см өндөртэй байдаг.
Одоо Хамгийн хамгийн
1. Хамгийн гүнзгий тэнгис - Каспийн тэнгис
2. Хамгийн урт мөрөн - Нил мөрөн
3. Хамгийн том галт уул - Гуаллатари галт уул
4. Хамгийн өндөр уул - Эверест уул 8848м
5. Хамгийн халуун бас том элсэн цөл - Сахара цөл +57 хүрдэг
6.Хамгийн хүйтэн газар - Антарктид -83 хүрдэг

ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА !!!
Охин үрээ хайрла
Омогдож загнахдаа ч хайрла
Охин үрээ хайрла
Ойворгон зэмлэхдээ ч хайрла
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмэл
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цайг уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдаж
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал нь өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлэлцэхийн орчлонд охин үр чинь төрснийг сана
Арван жил ч зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Омогдож загнахдаа ч хайрла
Охин үрээ хайрла
Ойворгон зэмлэхдээ ч хайрла
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмэлНасаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цайг уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдаж
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал нь өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлэлцэхийн орчлонд охин үр чинь төрснийг сана
Арван жил ч зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Бүсгүй та нэг л төрөл, загварын гутал өмсдөг ,,,
Бүсгүй та нэг л төрөл, загварын гутал өмсдөг ч бай, байж болох бүх л загварыг таашаадаг ч бай таны өмссөн гутлаар зан аашийг чинь төдийгүй зарим хүний хэлж байгаагаар бүр зүрх сэтгэлийн чинь тухай ч ихийг хэлж болдог гэнэ.Нэртэй загвар зохион бүтээгч, хуучин гутал цуглуулагч Донна Каран “Бүсгүй хүний амьдралд болон өөртөө хандах хандлага нь газраас эхлэн дээш өгсөж явдаг. Гутал нь ямар загвартайгаас хамааран хүний алхаа гишгээ, явдал, биеэ авч яваа байдал нь хүртэл өөрчлөгдөнө...” гэж ярих дуртай. Үнэндээ түүний зөв. Эрэгтэй загварын костюмыг хэд хэдэн бүсгүй янз бүрээр өмсчээ гээд төсөөлөөд үз дээ. Нэг нь маш намхан шулуун ултай шаахайн дээр, нөгөө нь мохоо хоншоортой бат бөх өндөр өсгийтэй туфль дээр, гурав дахь нь бүр хадаасан өсгийт туфль дээр өмсөнө. Энэ гурван бүсгүй тус бүр костюмны байдлыг өөрчилж, мөн өөрийн нь тухай хэлж өгөх гурван өөр загварыг сонгожээ. “Гоо сайхны хүч” номын зохиогч Нэнси Фрайди “Өндөр өсгий бол бүх талын анхаарал шаардсан байдаг. Өндөр өсгийтэй гутал хүсэл, тачаалаас атаархал, үзэн ядалт хүртэлх бүх төрлийн мэдрэмжийг төрүүлж байдаг. Гэхдээ л өндөр өсгийтэй гуталтай бүсгүйг огт анхаарахгүй байна гэж байдаггүй. Харин намхан, шулуун ултай гуталтай бүсгүйчүүд тэмцэлдэх дургүй хүний шинж. Ийм гутланд дуртай хүмүүс ил гарахгүй хүний нүднээс далдхан байх хүсэлтэй байдаг. Ийм байдалтай болдог нь хүүхэд үеийн сэтгэхүй, өссөн орчинтой юм уу олон хүний анхаарлын төвд байхдаа та өөрийгөө хэрхэн мэдэрдэгтэй холбоотой гэж бичсэн байдаг. Гэхдээ энэ нь та на
сан туршдаа нэг л төрлийн гутал өмсөж явах болно гэсэн үг биш шүү дээ. Гутлын загвар зохион бүтээгч Кеннет Коул гутал бол хүний сэтгэл санааны байдлын хэмжүүр гэж үздэг. Тэрээр “Бусад бүх л хувцас, гоёл чимэглэлээс илүү гутал л хүний сэтгэл санаа өнөөдөр ямар байгааг илэрхийлж чаддаг. Хэрвээ таны сонгосон гутал нэг л таагүй сэтгэгдэл төрүүлж байгаа бол та зүрх сэтгэлдээ ч гэсэн тавгүй яваагийн шинж юм...” гэжээ. Одоо та бодоод үз дээ। Өглөө сэтгэл нэг л таагүй, хэнтэй ч уулзмааргүй, хүний нүдэнд өртөлгүй шиг өнгөрөөмөөр санагдвал өөрийн эрхгүй муухан, намхан шиг гутал юм уу пүүз өмсөөд гарах вий. Харин өнөөдөр сэтгэл санаа өөдрөг, хүн амьтантай уулзаж ажил бүтээж наргиж хөгжье гэвэл хамгийн гоёмсог, өндөр өсгийтэй гутлаа өмсөөд гарч байгаа. Тэхээр гутал гэдэг үнэхээр бидний сэтгэл санааны толь юм. Италийн загвар зохион бүтээгч Маноло Бланик бусад хувцсаас ялгаатай нь бид гутлаа ямар ч толины тусламжгүй өөрөө харж чаддагт ихээхэн учир оршдог гэж үздэг. Тиймээс Бланик “Бид өөрөө өөртөө тааламжтай байх гэж л гутал худалдаж авдаг. Гутал бидний хамгийн таатай, сайхан мөчүүдийн тухай сануулж байдаг. Гутлаа хараад л тэр мөн ч сайхан үе байжээ гэж боддог. Хөлд эвтэйхэн зуны шаахайд бүгд л дуртай. Яагаад гэвэл тэр шаахайг харахаар амралт, зугаа, наран шарлагын газар, уул, байгальд зугаалсан аялал гээд хамгийн л тааламжтай дурсамжууд өөрийн эрхгүй сэтгэлд орж ирдэг...” гэж ярих дуртай гэнэ. Бирдийн орноос гэртээ ирэхэд нь Дороти гүнжид бадмаараг гутал, зүрхний ханхүүгээ олоход нь Үнсгэлжинд болор шаахай, дайснаа дарахад нь үлгэрийн баатарт хурдан гутал хэрэгтэй байсан. Харин бүсгүйчүүд бид өөрөө өөрийгөө олохын тулд бүтэн шүүгээ дүүрэн гутал өмсөж үзсэн ч гомдолгүй гэдгийг битгий мартаарай.
Багын хөгтэй явдлаас
Би цэцэрлэгт байхдаа их бүдүүн мяраалаг охин байсан юм. Тэгээд намайг бүдүүн болохоор нь дандаа баавгайны дүрд тоглуулна, тэгсэн нэг удаа бүжиглүүлэх болов оо. Би ч бөөн баяр. Тэгсэн надтай хамт бүжиглэх банди гээд багш Өлзийг зааж өглөө. Өлзий гэж манай байрны хүүхэд л дээ. Бид хоёр нэг цэцэрлэгт, нэг ангид явдаг байсан. Хоёр биений маань ээж нар хоорондоо найзууд болохоор бие биенийхээрээ байнга орж гарч, хамт тоглодог, тэрэнхүүдээ л бид хоёр чинь дотно хүмүүс байхгүй юу.За тэгээд бүжгээ бэлдэх гээд л хоёр хоёроороо зогслоо, тэгсэн нөгөө Өлзий чинь сандал дээр суучихаад босож ирдэггүй юм. Багш гайхаад
- Үгүй ээ Өлзий чи яагаад босож ирэхгүй байгаан бэ гэсэн чинь нөгөө Өлзий чинь харин
- Би ийм бүдүүн охинтой бүжиглэхгүй гэдэг байгаа тэгсэн би Өлзий дээр очоод за бүжиглий л даа гээд л гарнаас нь татаад л ... /хэхэ/
Тэгсэн багш яах учраа олохгүй баахан сандарч билээ...
Их инээдтэй байгаа биз тэгээд хожим бодохоор Өлзийгийн буруу гэж юу байхав дээ угаасаа хэн ч байсан гоё хүүхэдтэй бүжиглэхийг л бодно...
Дуу сурцгаая

Glamorous
(Are You Ready)
(If you ain't got no money take your broke ass home) [x2]
[Fergie:]G-L-A-M-O-R-O-U-S (yeah) [x2]
[Chorus:]We flyin' first class up in the sky,the champagne livin' my life,in the fast lane,I won't change by the Glamorous,oh flossy flossy.
[Bridge:]The Glamorous, The Glamorous, Glamorous, By The Glamorous, Oh Flossy Flossy. [x2]
[Verse 1:]Little golden diamond rings,all them things don't mean a thing,chaperones and limousines,shopping for expensive things,I be on the movie screens,magazines and scenes,I'm not queen, I'm not pristine, I'm no queen,,(escobar)? to taco bell,drive-thru, (gross hair)?,I don't care, I'm still real,no matter how many records I sell,after the show after the,I like to go cool out with the feelings,sipping and reminiscing on days when I had a Mustang.
[Chorus][Bridge x2]
[Ludacris:]I'm talking champagne [?],caviar dreams,you deserve nothing but all the finer better things,now this whole world has no clue what to do it,I've got enough money in the bank for the two of us,Brother gotta keep enough lettuce to support your shoe fetish lifestyle,So rich and famous will get jealous,half a million for the stone,take a trip from here to Rome,So if ain't got no money take your broke ass home.
G-L-A-M-O-R-O-U-S (yeah) [x2]
[Chorus][Bridge x2]
[Verse 2: Fergie]I got problems up to here,I got people in my ear,telling me these crazy things that I don't wanna know,I got money in the bank and I'd really like to think,all them fans would like think, think you really know,cause I remember yesterday when I dreamt about them days when I rock on MTV I could really talk,Damn, it's been a long road and the industry is coldI'm glad my daddy told me so he let his daughter know.
[Outro:](If you ain't got no money take your broke ass home) My Daddy told me so(If you ain't got no money take your broke ass home) He Let Hïs Daughter know [x2]
Hollywood's actresses No 1
Эмэгтэй хүн гэдэг бол тэр чигээрээ амьд байгаль ... /Тиймээс ч би өөрийнхөө блогоор Алдартай эмэгтэйчүүд болоод дэлхийн гоо бүсгүйчүүдийн зургийг цуврал болгон үзүүлэхээр шийдлээ... /
Anjelina Jolie
Subscribe to:
Posts (Atom)

.jpg)
.jpg)
.jpg)