ÑÎÍÈÐÕÎËÒÎÉ ÌÝÄÝÝͯ¯Ä

Аалзны шvлсний онцлог нь юу вэ?
Аалзны энэ авьяас чадварыг орчин vеийн технологи ч гvйцэж чадахгvй. Аалзны шvлсний гайхалтай бат бєх, сунамтгай чанарыг ямар ч зvйлээр орлуулаагvй байна. Аалзны шvлс нь єєрийг нь хурдтай ирж мєргєсєн биетийг уян хатан урагдалгvй барьж тогтоодог. Мєн мєргєєд буцаж vсрэлгvйгээр тэндээ тогтдог. Хамгийн сvvлийн vеийн технологоор хийсэн сунгалттай утас гэхэд л аалзны шvлснээс дєрєв дахин бага суналттай байна. Аалзны шvлстэй адил чанартай материал хийж чадахгvй байгаагаас эрдэмтэд аалзны аж ахуй байгуулж аалз vржvvлж эхэлжээ. Аалзыг шvлс саажийг аваад тэр шvлсээр нь АНУ- д цэргийн армийн хэрэглээнд сум нэвтрvvлдэггvй хантааз болгон хэрэглэдгийг та мэдэх vv? Ойролцоогоор 2,5 см биетэй нэг аалзнаас єдєрт 320м (ойролцоогоор 3- 5 гр) утас саадаг.
Дэлхийд одоогоор 34 мянган тєрлийн аалз тэмдэглэгдсэн бєгєєд тєрєл болгон єєр єєрийн онцлогтой байна. Аалзны бvх тєрєл хортой байдаг. Гэвч хэдхэн тєрєл нь л хvнийг хордуулж чадах хэмжээний хор агуулдаг. Дэлхийн хамгийн том аалз Ємнєд Америкийн хойд хэсэгт байдаг Толиат Тарантула" нэртэй аварга аалз юм. Эрэгчингийнх нь хєлний урт нь 25 см бєгєєд мэлхий, гvрвэл, хулгана тэр бvv хэл жижиг могойг хvртэл барьж иддэг. Аалзны бусад шавжнаас ялгарах онцлог нь гэвэл 8 хєлтэй, 8 нvдтэй байдаг. Єсч том болж буй аалзны нэг хєл нь тасарвал шинээр дахиад хєл ургана. Аалзны бие 2 хэсэгтэй бєгєєд хойд хэсгийнх нь ар талаас нь шvлсний шингэн ялгарна. Аалзны шvлс зєвхєн ан хйих зориулалттай байдаггvй. Мєн єндгєє дарах шvлс нь єєр бvтэцтэй байна. Зарим тєрлийн аалзны эмэгчин нь эрэгчнээсээ 4- 5 дахин том байдаг. Эрэгчинтэй эвцэлдсэний дараа зарим эмэгчин нь эрэгчнээ иддэг байна.

Хэрэв та айлд зочилбол юу анхаарах ёстой вэ?

Урилгагүй зочин “татараас” дор гэдэг угийг санахад илүүдэхгүй. Эхлээд энэ таны орох ёстой айл мөн эсэхийг бодоорой. Заримдаа урилгагүй боловч ямар нэг айлаар орох зайлшгүй хэрэг гардаг. Энэ үед доорх зүйлийг анхаарвал зүгээр.
-Юуны өмнө гэрийн эзэд тантай яаж мэндэлж байгааг ажигла. Мэнд чин сэтгэлийн, найрсаг, тоомжиргүй, хүйтэн хөндий гээд олон янз байдаг.-Танаас цай кофе, жимсний шуус алиныг нь уух вэ гэхад та эргэлзэлгүй аль нэгийг нь шууд соиго. Аль нь ч яахав гэж битгий хэлж байгаарай.-Гэрийн зздээс түрүүлж яриа дэлгэсний хэрэггүй. Учир нь гэрийн эзэн танд хэр зэрэг цаг зав гаргахаас яриа хөөрөө шалтгаалах тул та айлынхаа ая талыг харж яриагаа өрнүүл.-Та санамсаргүй айлын ширээн дээр байсан аяга тавгийг татаж хоол ундыг асгаж мэднэ. Энэ тохиолдолд сандарч тэвдсэний хэрэггүй. Эелдгээр уучлал гуйн босож зогсоорой.-Хэрэв та гэрийн эздийн таашаалд нийцэхгүй үйлдэл хийх болвол заавал зөвшөөрөл эрээрэй. Энэ нь тамхи татах, эсвэл тэдэнд ямар нэгэн зүйл хусэх, мөн яриа таслах зэрэг байж болно,-Та урилгатай хэдий ч гэрийн эздийг чилээж болохгүй. Гэрийн эзэн ширээний араас босч холхиж эхлэх юм уу аль эсвэл таны өөдөөс дуугүй энэ тэрийг ширтэж суувал та тэднийг залхааж байгаа гэдгийг ойлго. Эцэст нь хэлэхэд айлд зочлох нь тухайн хүний соёл боловсрол, хүмүүс хоорондын харилцааг илэрхийлдэг тул болгоомжтой чөлөөтэй, энгийн, аль болох боловсон байхыг эрхэмлээрэй.

Балар эртний тvvх буюу бэлгэвчний vvсэл

Хамгийн эртний бэлгэвч нь эртний Египетийн ноёдууд БЗХЄ болон халуун орны аливаа євчнєєс хамгаалахын тулд ашиглаж байсан бол Хятадад євчнєєс хамгаалахын тулд эрэгтэй бэлэг эрхтэнийг тойруулан тостой торгон цаасаар ороон, харин Японд арьсаар хийдэг байжээ. Анхны бэлгэвчийг хэрэглэж ирсэн тэр vеэс л эртний Ромд ямааны єлєн гэдсээр хийсэн бэлгэвчийг хэрэглэж байсан. Бэлгэвчний тvvхийг аливаа шинжлэх ухааны vvсэлтэй адилаар хувааж vзвэл энэ нь бэлгэвчний балар эртний тvvх.
Харин дунд vеэсээ эхлэн нимгэн даавуу болон торгоор хийн хэрэглэж байснаа дараа нь хонь ямааны єлєн гэдсээр хийх болсон нь арай илvv найдвартай болж єгсєн нь тэр юм. Анхны бэлгэвчийг тэр ч бvv хэл хэд хэдэн удаа хэрэглэж болдог байжээ. Энэ нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байсан байгаа биз?
Бэлгэвчний нэрийн vvслийг юу гэнэ вэ?
Кондом гэдэг vгний утга нь Английн генерал Колонел Куандомын нэрээр нэрийдсэн гэдэг. Тэрээр єєрийнхєє нэрийг єгєхийн тулд их хэмжээний хахууль єгсєн юм байхаа. Одоо тэр генералын vр сад, элэнц хуланц євгєєрєє их л бахархдаг болов уу? Юутай ч атугай, бидний нэрлэж дассан кондом гэдэг vг маань генерал хvний нэрнээс эх vvсэлтэй ажээ.
Анхны сексшоп ба vйлдвэрлэл
Харин Амстердамын Матижс ван Мордэчэй гэдэг худалдаачин дэлгvvртээ єєрийн хийсэн хонины єлєн гэдсэн бэлгэвчийг худалдаалж байсан нь хамгийн анхны бэлгэвч худалдаалдаг дэлгvvр болж байсан тvvхтэй. 18-р зууны дунд vед анхны бэлгэвчний vйлдвэр Лондон хотноо vvдээ нээн ажиллуулж байж. Гэхдээ анхны vйлдвэрийн эзэд нь эмэгтэй хvмvvс байсан бєгєд тухайн vеийн дэлгvvрvvдэд хатагтай Пилипс, Перкинс нарын гараар хийгдсэн бэлгэвчvvд худалдаалагдах нь тэр. Харин 1940-1950-аад оны vеэс эхлэн петролюум гелиэр тослон, жижиг гялгар цаасанд савлан гаргах болсон тэр vеэс л хvмvvс бэлгэвчийг илvv их хэрэглэдэг болж эхэлжээ.
Залуусын хэрэглээ
DON’T FORGET - PUT IT ON BEFORE PUT INЕр нь анх бэлгэвчийг хэрэглэх тал дээр хvмvvс эсэргvvцдэг байсан нь АНУ-ын армид д алба хаадаг залуу цэргvvд хэрэглэдэг байсантай холбоотой бєгєєд дээд тушаалын даргууд нь туйлын ихээр эсэргvvцдэг байв. Гэвч цаг хугацаа єєрчлєгдєхийн хэрээр энэ байдал арай нааштайгаар эргэсэн бєгєєд Дэлхийн 2-р дайны vед цэргvvдийн дунд “Дотогш нь хийхээсээ ємнє углахаа мартваа” гэсэн уриаг дэвшvvлж байжээ. Yvний vр дvнд олон залуу цэргvvд гэртээ эргэж очихдоо нvvр бардам очиж чадсан юм. Гэвч 1960-аад секс хувьсгалын vед залуучууд бэлгэвчийг хэрэглэхээс татгалзах болсноор vvнээс болж эмэгтэйчvvдийн жирэмслэлт болон бэлгийн замын халдварт євчнvvд маш ихээр гардаг байсан бєгєєд 1980-аад оны ДОХ-ын эпидемээс хойш бэлгэвч хvмvvсийн єдєр тутмын хэрэглээ болж ирсэн нь энэ юм. Харин анхны латекс бэлгэвч нь 1995 онд худалдаанд гарч эхэлсэн. Энэхvv бэлгэвч нь нимгэн, хэрэглэхэд эвтэйхэн, дур таашаалыг хvргэх нь арай илvv болж чадсанаараа бэлгэвч нь залуучуудын анд нєхєр болж чадсан нь энэ бєлгєє.Єнєєгийн залуучуудын хувьд бэлгэвч нь хэрэглээ болж чадсан нь авууштай. Гэхдээ олон залуучууд урьдын адил бэлгэвчийг хэрэглэхгvй байгаа нь бас л бодууштай зvйл. Тохиолдлын бэлгийн хавьтлаас насан туршдаа харамсах юм хийхгvй байх нь надаас, чамаас, бид бvхнээс шалтгаална гэдгийг vvрд санаж явцгаая!

Арван мянган утаат хєндий /АНУ/

Шелиховын хоолойгоор тусгаарлагдсан Аляскийн буланд ой мод, хад чулуу ихтэй нэгэн том арал байдгийг Кадьяк гэдэг. Тvvний хойт vзvvрт хvн ам суурьшсан цорын ганц газар болох Кадьяк хэмээх тосгон байдгийг Оросын Аляскийг эзэмших vедээ оросууд байгуулжээ. Энд єгvvлээд байгаа vе буюу 20-р зууны эхээр арал дээр оросууд байгаагvй болохоор арлынхны амьдрал урьдын хэвээрээ байжээ. Кадьякийн оршин суугчид нь цагаан арьст америкчууд болон далайн нохой, тэнгисийн халиу агнаж яргай загас шvvрдэн барьж арьс, загас, тvрсээ АНУ-аас хааяахан ирдэг худалдаачдад наймаалдаг уугуул эскимосчууд байлаа.
1912 оны зургадугаар сарын 6-нд загасчид, халим агнагчид тэнгисийн эрэг дээр зогсон энэ улиралд анх удаа ирэх худалдаачдын хєлєг онгоцыг харуулдан байтал баруун хойт зvгээс асар том хар vvлс гаран тэнгэр аймшигтай чангаар дуугарч цахилгаан цахилан тэнгэрээс бороо биш бєєн vнс цутгажээ.
Энэхvv vнсэн бороо арал дээр 25 цагийн турш орж Кадьякийг тvнэр харанхуй нємрєн шєнє болох шиг санагджээ. Радио станцын антенн дээр аянга бууснаас болж эх газраас холбоо тасарсан байна. Чухам юу гээч болоод байгааг хэн ч ойлгосонгvй.
Дєнгєж дєрєв дэх єдрийн єглєє наран vvлсийн цаанаас арай ядан гэрэлтэж орчин тойрныг гийгvvлж эхэлжээ. Гэвч хамаг бvхэн танигдахын аргагvй болсон байлаа. Эрэг орчмоор ногоорч байсан нуга алга болж, арал даяар хараа хvрэх газар нилдээ vнсэн саарал болжээ. Арал дээрх vнсэн давхаргын зузаан хагас метр хvрчээ.
Кадьяк арлаас нэг зуун тавин километрийн зайтай Аляскийн хойг дээр Катмай хэмээх галт уул хvчтэйгээр дэлбэрсэн болохыг хожим нь мэдэв. Галт уулын дэлбэрэлт ямар их хvчтэй байсныг Катмайгийн ойролцоо байсан индианчуудын ярианаас мэдэж болно. Тэд галт уул дэлбэрэх гэж байгаа эхний шинж мэдэгдмэгц яаран дvрвэцгээжээ. Галт уулын эргэн тойрны хэдэн км газарт байнгын суурин байдаггvй байжээ.
Vнс нурман vvл 20 км єндєрт дэгдэж, дэлбэрэлтийн дуу чимээ 1200 км зайтай Аляскийн нийслэл Джуно хотод дуулдаж байсан нь ямаршуухан хvчтэй дэлбэрэлт болсныг гэрчилнэ. Катмайгаас 200 км хол газарт газрын доргилт чичиргээ /эхний доргилтын дараа дахиад хоёр удаа мєн тийм хvчтэй доргисон/ мэдрэгдэж, зєвхєн Кадьяк тєдийгvй дэлбэрэлтийн тєвєєс бараг 2000 км хол байдаг Ванкувер хотод vнс нурам унасан байна. Галт уулаас 4 км зайд vнсний зузаан 20 метр байсан бол Шелиховын хоолойн эрэг орчмоор 3 метр хvрч байжээ.
Дараа нь бvтэн жилийн турш vнсний нарийн ширхгvvд агаарт хєвсєєр байв. Дэлхий даяар ердийнхєєсєє сэрvvн зун болсон нь агаар мандалд дэгдэн гарсан vнс дэлхий дээр тусах нарны гэрлийн дєрєвний нэгийг хааж орхисонтой холбоотой байлаа. Тvvнээс гадна 1912 онд хаа сайгvй гайхалтай хачин сайхан улаан єнгєєр vvр туяаран цайж байжээ.
Судалгааны анхны ангиуд Аляскад хvрч очихоос ємнє дахиад дєрвєн жил єнгєрчээ. Галт уул судлаач алдарт Григгсоор ахлуулсан америкийн гурван эрдэмтэн Аляскийн нурууны тайгын хад чулуурхаг даваан дээр гарч тvvний хоёр километрийн єндєр дээрээс умард зvг рvv одсон нилд нь газар доороос утаа суунаглан гарч оргилсон єргєн хєндийг харжээ.
Григгс энэ газрыг Арван мянган утаат хєндий хэмээн нэрлэсэн байна. Vvнээс хагас мянган жилийн ємнє оросуудын бvтээсэн газрын зураг дээр энэ хэсэгт Укак голын гvнзгий, нарийхан, ой модорхог хєндийг дvрсэлсэн байдаг. Тvvгээр нь жим зам єнгєрсєн байдаг болохоор хvмvvс ирдэг байсан ба энд ямар нэгэн хийн урсгал байгааг хэн ч анзаараагvй ажээ. Одоо тэр хєндий байсан газарт хорин км урт, таван км єргєн амьгvй тэгш газарт олоон тооны цагаан оргилуур байдаг. Ойртоод vзвэл эдгээр нь утаа биш, уур байсан ч гэсэн учир битvvлэг хэвээрээ vлдсэн байна. Энэ хєндийд чухам юу болж єнгєрєє вэ? "Арван мянган утаа" хэрхэн бий болоо вэ?
Энэ асуултуудын хариуг галт уулнаас хайх хэрэгтэй байсан тул Григгс Катмай уулыг зvглэжээ. Гэтэл тэр юу байв? Бараг 2500 м шахам єндєртэй шовх оргилын оронд хоёр километрээс илvvгvй шахам эвдэрч сvйрсэн єргєн орой харагджээ. Орой дээр нь гараад харвал арван хоёр км шахам голчтой аварга том зуйван дугуй хэлбэртэй галт уулын тогоо байхыг эрдэмтэд vзсэн байна. Тvvний хажуу хананууд нь их єндєр бєгєєд 900 метрийн гvн ёроолд нь 1.5 км голчтой нуур байжээ. Нуурын ус булингартай цайвар єнгєтэй ба голдоо хагас саран хэлбэртэй жижигхэн аралтай байв.
Галт уулыг vргэлжлvvлэн судлах явцад 1912 онд болсон дэлбэрэлт хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн хvчтэй дэлбэрэлт болсныг мэджээ. Манай эриний ємнєх XV зууны vед Эгийн тэнгисийн Санторинд болсон дэлбэрэлт тvvнээс ч хvчтэй байсан байж магадгvй. Гэвч тэр эрт дээр vеийн vйл явдлын бодитой баримт нотолгоо vлдээгvй учраас таамаглал хэвээрээ vлдсэн билээ.
Галт уулын дэлбэрэлтийн улмаас гучин тэрбум тонн уулын чулуулаг бутран тоос vнс болон агаар мандалд дэгджээ. Энэхvv галт уулын дэлбэрэлт хичнээн хvчтэй байсныг ойлгохын тулд Катмай галт уулыг Москвагийн Манежийн талбайд аваачиж тавьжээ гээд тєсєєлєєд vзэх хэрэгтэй. Хэрвээ тэгвэл Москвагийн тойрог зам хvртэлх бvх газар нутаг тэр аяараа олон метрийн зузаан vнсээр дарагдах байсан. Тэгвэл Калуга хавьд vнсний зузаан 30 см хvрэх байжээ.
Смоленск, Доод Новгород орчимд 15 см байх байсан ба дэлбэрэлтийн дуу чимээ Крым, Урал, Архангельскт сонсогдож, галт уулын тоосны нарийн ширхэгvvд Иран, Англи, Италид хvрэх байжээ.
Гэвч дэлбэрэлтийн хvч тийм их байсан нь нууцлаг хєндийн учрыг олоход нэмэр болсонгvй. Энэ хєндий Катмайгаас хол байсан тул их хэмжээний уур савсан байгаагийн учир шалтгаан олдсонгvй. Харин Григгсээс хойно тэрхvv галт уулын бvсэд очсон судалгааны багийнхан Арван мянган утаат хєндийн нууцыг тайлж чаджээ.
Галт уул дэлбэрэхээс ємнєхєн Катмайгийн хажуугийн тогооноос, магадгvй олон тооны ан цаваас нь оргилж эхэлсэн боловч галт уулын хайлмаг биш харин элс байжээ. Шахагдсан халуун агаараар бvрхэгдсэн галт уулын халуун элсэн vvлс шингэн зvйл мэт галт уулын хажуугаар урсан хєндий рvv буужээ. Ирээдvйн арван мянган утаат хєндийн захаар элсний давхарга 30 метр хvрч байсан бол голдоо 200 метрээс давж байжээ. Уулын энгэр хажуугаар ургасан модод булгаран унаж нvvрс болжээ. Галт уулын элсэн голын урсгал зогсоход халуун хий нь дэгдэн арилаад элсэн ширхэгvvд хоорондоо барьцалдан галт уулын бєслєєс тогтсон хатуу чулуурхаг хуягийг vvсгэжээ. Гэвч тvvний зарим хэсгvvдэд ан цав гарч Укак гол болон тvvний эрэг дээрх олон тооны булаг шандны ус халуун хуяган доороо уур болон хувирч цагаан уур савсуулан дээшээ оргилон гарч байдаг учиртай байжээ.
Григгс болон тvvний нєхєд бvтэн дєрвєн жилийн турш энэхvv гайхамшигтай хєндийг судалсан юм. Тэд ихээхэн амаргvй нєхцєлд ажиллаж байжээ. Энэ тухайгаа тэрээр хэрхэн єгvvлснийг танилцуулъя:
"Газар пийшин шиг халуун байсан болохоор шєнийн цагт майханд унтах аргагvй байлаа. Нэг талаас халуу дvvгээд эхлэхэд нєгєє талаас хажуугийн мєсєн голын хvйтэн салхи vлээн хайрч байсан юм. Хvмvvс байнга л эргэн байрлалаа солин хэвтэж байлаа. Харин хоол ундаа хийхэд хачин таатай байсан шvv. Тvvдэг асаах энэ тэрийн талаар бодох хэрэггvй байв. Халуун зуух vргэлж хажууханд байлаа. Тогоогоо урт тулгуурт бэхлээд халуун ууран дээр тавьдаг, гэхдээ тулгууруудаа зvгээр нэг бариад байх биш харин ч доошоо сайн дарж байхгvй бол тогоо дээш хєєрчих гээд байдаг байлаа. Тунгалаг, цагаан халуун уурны оргилон гарч байгаа даралт тийм их байсан юм. Энэ ууран дээр саваа мод шатааж ч болохоор байсан.
Харамсалтай нь их олон жил єнгєрсєн болохоор энэхvv євєрмєц хєндийн дvр тєрх ч єєрчлєгджээ. Он жил єнгєрєх тутам галт уулын бєсєл чулуун хучлага улам царцаж байсан болохоор Арван мянган утаат хєндийд очсон францын галт уул судлаач Тазиевын багийнхан хагас зуун жилийн дараа тэнд таван мянгахан уурын оргилуур илрvvлсэн боловч тэдний халууны хэмжээ, оргилох єндєр нь ихээхэн буурсан байжээ. Дахиад дєчин жил болоход бєсєл чулуун давхаргын доод хэсэг бvрмєсєн царцах тул байгалийн энэхvv хосгvй дурсгалт газрын хамгийн гайхамшигтай чимэг байхгvй болно хэмээн галт уул судлаач маань гунигтайгаар мэдэгдсэн билээ.
Єнєє vед интернетийн тусламжтайгаар ширээнийхээ араас босолгvй далай тэнгис, эх газруудаар чєлєєтэй аялах боломжтой болжээ. Тийм болохоор энэ номыг зохиогч дээрх боломжийг ашиглан францын эрдэмтний тэр vед хэлж байсан таамаглал vнэн эсэх болон хєндийн байдал ямаршуухан байгааг мэдэхээр шийджээ. Харамсалтай нь Тазиевын хэлсэн vнэн байлаа. Арван мянган утаат хєндийд ганц ч утаа харагдсангvй.
Хэдийгээр байдал ийм болсон ч гэсэн Аляскийн галт уулсын онгон зэрлэг байгаль аялагчдын хувьд сонирхолтой хэвээрээ байна. Гэвч эх дэлхий дээр харь гаригаас нvvлгэн авчирсан юм шиг гайхамшиггай хєндий, хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн догшин галт уулын дэлбэрэлтийн дараагаар vлдсэн Катмайн аварга том тогоог vзэх гэж жил тутам олон зуун мянган жуулчид АНУ-ын хамгийн хойт талын мужийг зорин далай тэнгис, агаарын замаар ирцгээдэг нь урьдын адил vргэлжилсээр байгаа билээ.

Анхны долларыг Ромд vйлдвэрлэсэн

Ромын эзэнт гvрний зоосны эх булаг байсан мєнгєєр баялаг Бохемия уул Жоачимстал нэртэй хєндийд байрладаг байжээ. Уг хєндийн нэрээр хожим жоачимсталерс гэгдэх болсон Ромын эзэнт гvрний зоосны нэр цагийн эрхээр талер болсон байна. Талер гэрэг vгийг хожим америкчууд доллар болгон хэрэглэх болжээ. Харин долларын тэмдэгтийг ($)1788 онд Нью-Орленс хотын бизнесмен Оливер Поллок испани мєнгєн тэмдэгтийн дvрсvvдийг эвлvvлэн зохиосон аж. Єдгєє энэ тэмдэгтийг АНУ-аас гадна Латин Америкийн улсуудын песо, Тонгагийн панга, Кейп Вердегийн эскидо зэрэг мєнгєн тэмдэгтvvд дээр ашигладаг байна. Сонирхуулахад, сая ширхэг нэг долларын дэвсгэртийн жин нэг тонн хvрэх бєгєєд єндєр нь 110 метр болдог гэнэ. Харин сая долларыг дан нэг цент буюу 100 сая зоос болговол жин нь 246 тонн болно.

Гүйх ашигтай


Зуны сайхан өглөө гүйх сайхан байдаг шүү дээ. Гүйх үед цээж агаараар бүрэн дүүрч, бие хүчилтөрөгчөөр сайн хангагддаг. Энэ үед биений өөхөн давхарга “хайлж”, нэмэлт энерги болон хувирдаг. Хамгийн гол нь тэвчээртэй байх хэрэгтэй. Түүнээс гадна гүйх нь хоолны дуршлыг бууруулдаг учраас турах гэж байгаа хүмүүст их ашигтай.

  • Шууд байрнаасаа хурдалж болохгүй, эхлээд бие халаалт хийх хэрэгтэй.
  • Эхлээд удаан гүй, булчинг халааж, үе мөчийг ачаалалд бэлтгэдэг. Нэг ёсны бие халаалт болдог.
  • Хурдаа аажмаар нэмэгдүүл, гэхдээ амьсгаадталаа гүйж болохгүй, хэрэв та хэн нэгэнтэй цуг гүйж байгаа бол ярилцаж болохоор хурдаа тохируул.
  • Өөрийгөө хэт ядрааж болохгүй, үе үе алхал, гэхдээ зогсож огт болохгүй.
  • Гар, мөрөө сулла, гараа нэгэн хэмнэлд хөдөлгө, цээжин бие эгц, үл ялиг урагш тонгойсон байна. Толгойгоо шулуун байлга.
  • Амаа бага зэрэг нээж чөлөөтэй амьсгал, хамар амаар амьсгал авч, зөвхөн амаар амьсгалаа гаргана.
  • Гүйж байхдаа 3-4 алхаад амьсгаа авч, 3-4 алхаад амьсгалаа гаргаж байвал зүйтэй, энэ нь хүч чадлыг хэмнэдэг. Хэрэв үүнээс хурдан гүйвэл арай хурдан амьсгалах хэрэгтэй.
  • Аажмаар гүйхээ удаашруулсаар зогсох хэрэгтэй, алхалж байгаад хэдэн дасгал хийсний дараа бүр зогсоно.

Гэр бvл секс дээр оршин тогтнодог уу?

Гэр бvл оршин тогнох хамгийн гол хvчин зvйл бол секс байдаг гэдгийг та бvхэн надаар хэлvvлэлтгvй сайн мэднэ. Ер нь эхнэр нєхрийн хэн нь ч гэсэн бэлгийн амьдралаас таашаал авахгvй бол гэр бvлийн харьцаа хєндийрч эхэлдэг нь судалгаагаар тогтоогдсон билээ. Ихэнх гэр бvлvvд бэлгийн харьцаанд орохын тулд эхлээд байрлал, аргачлалыг сайн эзэмших хэрэгтэй.
Ханьдаа бvрэн итгэ: Хэрэв тийм биш бол та тvvнтэй хэзээ ч vлэмжийн сайхан таашаал амсахгvй. Та хоёр хичнээн дотно байлаа ч vл итгэлцлийн хана vргэлж зааглаж та орон дотроо гvйцэд чєлєєтэй байж чадахгvй. Олон жил хамт амьдарсан ч биесээ эд юм шиг vздэг гэр бvл нэлээд байдаг. Тэднийг гаднаас нь харахад хэвийн сайхан амьдарч буй мэт боловч яг дотор нь ороод vзвэл vнэхээрийн харамсаар байдаг нь судалгаагаар тогтоогдсон билээ.

Ханиа байгаараар нь хvлээн зєвшєєр: Мэдээж та зєв сонголт хийсэн бол шvv дээ. Та яаж ч хичээсэн тvvний сэтгэл зvйн онцлогуудтай эвлэрч чадахгvй байж магадгvй. Хоёулаа хошуучлагч удирдах дуртай хvмvvс бол таарахгvй. Ийм нєхцєлд гэр бvл дотор нэг нь нєгєєгєє ямар ч аргаар хамаагvй дарж нухчих гэж оролдон хязгааргvй эрх мэдэлээр захирахыг хvсдэг. Хамтын амьдрал ямар ч дvрэмгvй хоёр биенээ зовоосон ялагчгvй дайн болж хувирна.Сексэд амжилт олох тvлхvvр бол сэтгэл зvйн нарийн зєв аргачлал: Хэрэв та єєрєєсєє *Yргэлж хайртай хvнээ єєртэйгєє сайхан байлгахын тулд би юу хийж чадах вэ? *гэж асуудаг бол эрт орой хэзээ нэгэн цагт та хоёрын бэлгийн харьцаа сайжирна. *Авахыг хvсвэл єєрєє эхэлж єг * гэсэн сэтгэл зvйн алтан дvрэм байдаг. Зарим хvvхнvvд єєрийн бэлгийн дур хvслийг мартаж эсвэл дарж нуудаг. Тэдний хувьд гол нь ханиа хангах явдал. Бэлгийн хавьтлаас цэнгэл таашаал авахын тулд эхлээд єєрийн сэтгэл зvйн асуудлаа шийд, єєрийгєє, биеэ хайрлаж сур. Эмэгтэй хvн орон дотроо жирийн байдгаасаа арав дахин илvv зєєлєн, уян хатан байх ёстой. Та єєрийн хvслээ огооролгvйгээр эр хvнийг мэдэрч тvvний байдлыг ойлгож зохицуулан vйлдлээ хий. Хэрэв та тvvнд vнэхээр хайртай бол vvнээс илvv таатай юм хаа байх вэ дээ. Эр хvн гаднаа хичнээн итгэл тєгс харагдаж байсан ч бэлгийн чадахидаа vргэлж эргэлзэж байдагЯмар ч эр vе vе *Энэ удаа чадахгvй бол яана * гэж тvгшдэг байна. Тиймээс эр хvнд эмэгтэй хvний дэмжлэг vргэлж хэрэгтэй байдаг. Тvvний бэлгийн чалхаас хамааралгvйгээр єєрийн бvхий л байр байдал, харьцаагаар таатай сайхан байгаагаа тогтмол илэрхийлж сур. Ихэнх хvvхнvvд оронд орсон хойноо дєнгєж сая хєргєгчнєєс гарсан мэт аашилдаг. Ийм vед эр хvн хvvхнийхээ дур тачаалыг єдєєх гэж маш их хvч зарах болдог. Эмэгтэй хvн vнэтэй бэлэг єгч байгаа мэт єєрийгєє гардуулахдаа *юу дуртайгаа хий, чиний гал халуун дурлалд хариулж уулзахыг зєвшєєрсєн нь их юм * гэж ойлгуулдаг. Гэхдээ хэрэв хvсэхгvй бол та таашаал авч чадахгvй шvv дээ. Эр хvнд єєрийг нь хvсэж байгааг мэдрэх шиг дэмжлэг байдаггvй. Эмэгтэй та єєрєє санаачлага гаргахаас бvv ай, ич. Эр хvн бэлгийн хавьтлын vед таны ємнє хэзээ ч байгаагvйгээр нэн эмзэг болдог байна. Амнаас санамсаргvй унасан ганц эвгvй vг дотно харьцааг тань удаан хугацаагаар сvйдэлж орхино гэдгийг санаж яв.

16-хан настай охины умай яг л 60-тай эмгэнийх шиг байжээ

Эмэгтэй хүний хувьд дотуур хувцас маш чухал. Мөн чанар дотоод сэтгэлийг нь шууд илтгээд өгдөг гэчихэд нэг их буруудахгүй л болов уу. Охид бүсгүйчүүдийн маань хувьд бариу өмдний дотуур өмсдөг гол хэрэглээ бол “бэнз” дотоож. Гэтэл энэхүү бэнз нь эрүүл мэндэд ямар их хор хөнөөлтэй гээч. Сүүлийн үед Европын улс орнуудын залуу охид бүсгүйчүүд нэгэн хачирхалтай өвчнөөр өвчлөх болжээ. Тус өвчлөлтийг Швейцарын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар судлаж үзээд харамсалтай дүгнэлтэнд хүрчээ. Өсвөр насны охид шилжилтийн насан дээрээ ид бэлгийн сонирхолтой байдаг атал судалгаанд оролцсон охидод бэлгийн сонирхол төрөх нь битгий хэл бүр ямар ч мэдрэмжгүй болчихсон байлаа. Мөн загатнаа тусч зовиурлах эмгэгтэй болсон байсан аж. 16 настай Бэки охины бэлэг эрхтэн нь маш ихээр загатнах болж. Эхний үед зөвхөн шөнө орондоо орсон үед нь шаналгадаг байсан ч эцэстээ өдрийн цагаар ч шаналгах болсон байна. Хөөрхий охин арга буюу ээждээ хэлснээр эмэгтэйчүүдийн эмчид ханджээ. Гэтэл эмэгтэйчүүдийн эмч түүнд шинжилгээ хийгээд дуу алдахад хүрч. Охиныг шаналгаад байсан загатнаа нь ихэвчлэн нас хэвийсэн эмэгтэйчүүдэд тохиолддог өвчин агаад16-хан настай охины умай нь 60 гарсан авгайнх шиг болсон байсан байна. Тус өвчинд эмчилгээ байдаг боловч маш удаан хугацаанд гам барин сайн эмчлүүлэх шаардлагатай гэнэ. Цаашлаад олон талын сөрөг үр дагаврыг дагуулдаг гэнэ. Үүнээс улбаалаад эмэгтэйчүүдийн эмч нар өсвөр насны охидын дунд судалгаа явуулжээ. Гэтэл судалгаанд хамрагдсан охидын 98 хувь нь “Бэнз” өмсдөг бөгөөд тэдний 40-өөс илүү хувьд нь тус зовиур илэрдэг гэсэн байх юм. Тиймээс Европын орнуудын эмэгтэйчүүдийн эмч нар болон мэргэжилтнүүд бэнзний эсрэг аян дайн өрнүүлээд байгаа гэнэ. Мэдээж Европын охидыг дайрсан зовлон манай орны охид бүсгүйчүүдэд ч хамааралтай. Тиймээс өөрийн эрүүл мэндийг бодоод сайн чанарын даавуугаар хийсэн бариу бус дотоож хэрэглэж байхыг зөвлөе. Тэглээ гээд “эмээгийнхээ” дотоожийг өмсөх хэрэг үү гэж та дургуйцэн бодож болох л доо. Гэхдээ л өөр олон төрлийн эвтэйхэн загвартай биед хор хөнөөлгүй дотоож байдаг шүү дээ. Хамгийн чухал нь эрүүл мэнд шүү дээ. Бэнз дотоож нь маш бариу байдаг учраас өсөж төлжих ёстой, бодисын солилцоо явагдаж байдаг бүсэлхийнээс доогуурх хэсгийг үргэлж хүлж багалсан мэт байлгаснаар дээрх гажигийг үүсгэдэг байна. Тэр бүү хэл эрүүл зөв амаржихад муугаар нөлөөлдөг байна. Ер нь дэлхийн олон энэ талын судлаач эрдэмтэд дотоож нь муу нөлөөтэй байдаг учир гэртэй байх үедээ аль болох дотоож хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Гэтэл бүсгүйчүүд гоё сайхан харагдахын тулд бариу, янз бүрийн материалаар хийгдсэн бүр төмөр ногтой бэнзүүдийг хэрэглэдэг. Секслогичдын судалгаанаас харахад бариу дотоож тэр дундаа бэнз хэрэглэх нь сексийн мэдрэмжийг бууруулдаг гэнэ.

Шинэ хvний тухай сонин хачин

Хамгийн хvнд жинтэй тeрeлт:
Албан ёсны мэдээллээр 10,2 килограмм жинтэй шинэ хvн дэлхийн хамгийн том хэрнээ амьд vлдсэн анхны нярай байсан гэнэ. Хvнд жинтэй энэ нярай хvv байсан бeгeeд 1955 онд Италид тeрсeн байна.
Их Британид 1992 онд тeрсeн Гай Уорвик Карр долоон килограмм жинтэй байсан гэнэ.
Хамгийн бага жинтэй тeрeлт:
АНУ-ын Иллинойс мужийн Лойолагийн их сургуулийн анагаахын тeвд 1989 оны зургадугаар сарын 27-нд 281 грамм жинтэй охин дутуу тeржээ.Мeн Канадын Онтариод Бренда Гилл Оттава гэгч эмэгтэй 1987 оны тавдугаар сарын 20-нд товлосон хугацаанаасаа 128 хоногийн eмнe тeрж, 624 грамм жинтэй хvvтэй болсон байна. Хамгийн олон ихэр хvvхэд
Ихрvvдийн тeрeлт хоорондын зай хамгийн удаан vргэлжилсэн тохиолдол:
АНУ-ын Пенсильван мужийн Хантингтон хотын иргэн Пегги Линн нь Ханна нэртэй охиноо 1995 оны арваннэгдvгээр сарын 11-нд тeрvvлжээ. Vvнээс хойш 84 хоногийн дараа буюу 1996 оны хоёрдугаар сарын хоёронд ихрийн eрeeсeн болох Эрик тeрсeн байна.
Хоёр ихрийн хамгийн удаан салалт:
1914 онд АНУ-д тeрсeн Айрис Жонс, Аро Кемпбелл нар 75 жил тусдаа амьдарсны эцэст уулзжээ.
Сиамын ихрvvд: 1811 оны тавдугаар сарын 11-нд Сиамын (Тайланд) Меклонг дvvрэгт цээжээрээ наалдсан ихрvvд болох Чанг, Энг Бункер нарыг тeрснeeс хойш хоорондоо нийлсэн ихрvvдийг "Сиамын ихрvvд" гэх болжээ. Тэд АНУ-ын Хойд Каролина мужийн Сара, Аделанда Йетс нартай гэрлэж, нэг нь 10, нeгee нь 12 хvvхэдтэй болсон байна. Тэд 1874 онд тeрсeн бeгeeд хоорондоо гурван цагийн зайтай eeд болцгоосон ажээ. Нэг гэр бvлийн олон ихрvvд: 1839 онд тeрсeн, Италийн Граната хотын иргэн Маддалена 15 удаа гурван ихэр хvvхэд тeрvvлсэн байна.

69 хvvхэд тeрvvлсэн эх тvvхэнд бичигджээ

Хамгийн олон хvvхэдтэй эх: Нэг эхээс хамгийн дээд тал нь 69 хvvхэд тeрж болдгийн жишээг танд дуулгах гэж байна. 1782 онд хийсэн мэдээллээр Оросын тариачин Федор Васильевын эхнэр 1725-1765 оны хооронд 27 удаа тeрсeн бeгeeд 16 удаа хоёр ихэр, долоон удаа гурван ихэр, дeрвeн удаа дeрвeн ихэр тeрvvлжээ. Vvнээс нь хоёр нь бага байхдаа нас барсан байна. Харин Чилигийн Сан-Антонио хотын Леонтина Альбина гэгч эмэгтэй хамгийн vр тогтоох чадвар сайтай эмэгтэйн тоонд оржээ. Тэрээр 1943-1981 оны хооронд 55 хvvхэд тeрvvлсэн байна. Леонтина эхний таван жирэмслэлтээсээ дандаа гурван ихэр хvvхэд гаргасан гэнэ. Хамгийн олон удаа тeрсeн эмэгтэй: Их Британийн Хардфордшир гvнлэгийн Эбботс-Лэнгли хэсгийн иргэн Элизабет Гринхилл гэгч эмэгтэй 38 удаа тeрж, дээд амжилтыг тогтоосон байна. Тэрээр 39 хvvхэдтэй. Эдгээрээс 32 нь охин, долоо нь хvv юм. Элизабет Гринхилл 1981 онд нас баржээ. Хамгийн настай тeрeлт: 1994 оны долдугаар сарын 18-нд Италийн Витербо хотын иргэн, 63 настай Розанна Далла Корта гэгч эмэгтэй хvv тeрvvлжээ. Vvний eмнe тэрээр vргvйдлээ эмчлэх эмчилгээнд явсан байна. eмнeд Калифорнийн их сургуулийн мэдээлснээр 1996 онд Арсели Кех гэгч 63 настай эмээ хvvхэд тeрvvлж дээрх амжилтыг дахин баталсан гэнэ.
JULIA STILES










English - I love you
Afrikaans - Ek het jou lief
Albanian - Te dua
Arabic - Ana behibak (to male)
Arabic - Ana behibek (to female)
Armenian - Yes kez sirumen
Bambara - M'bi fe
Bengali - Ami tomake bhalobashi (pronounced: Amee toe-ma-kee bhalo-bashee)
Belarusian - Ya tabe kahayu
Bisaya - Nahigugma ako kanimo
Bulgarian - Obicham te
Cambodian - Soro lahn nhee ah Cantonese
Chinese - Ngo oiy ney a Catalan - T'estimo
Cherokee - Tsi ge yu i (Thanks Nancy!)
Cheyenne - Ne mohotatse
Chichewa - Ndimakukonda Corsican - Ti tengu caru (to male)
Creol - Mi aime jou
Croatian - Volim te
Czech - Miluji te
Danish - Jeg Elsker Dig
Dutch - Ik hou van jou
Elvish - Amin mela lle (from The Lord of The Rings, by J.R.R. Tolkien)
Esperanto - Mi amas vin
Estonian - Ma armastan sind
Ethiopian - Afgreki'
Faroese - Eg elski teg
Farsi - Doset daram
Filipino - Mahal kita
Finnish - Mina rakastan sinua
French - Je t'aime, Je t'adore
Frisian - Ik h? fan dy
Gaelic - Ta gra agam ort
Georgian - Mikvarhar
German - Ich liebe dich
Greek - S'agapo
Gujarati - Hoo thunay prem karoo choo
Hiligaynon - Palangga ko ikaw
Hawaiian - Aloha Au Ia`oe
Hebrew (Thanks Lilach)
Hebrew to male: "ani ohev otcha" (said by male) "Ohevet ot'cha" (said by female)
Hebrew to female: "ani ohev otach" (said by male) "ohevet Otach" (said by female)
Hiligaynon - Guina higugma ko ikaw
Hindi - Hum Tumhe Pyar Karte hae
Hmong - Kuv hlub koj
Hopi - Nu' umi unangwa'ta
Hungarian - Szeretlek(Thanks D??)
Icelandic - Eg elska tig
Ilonggo - Palangga ko ikaw
Indonesian - Saya cinta padamu
Inuit - Negligevapse
Irish - Taim i' ngra leat
Italian - Ti amo
Japanese - Aishiteru
Kannada - Naanu ninna preetisuttene
Kapampangan - Kaluguran daka
Kiswahili - Nakupenda
Konkani - Tu magel moga cho
Korean - Sarang Heyo
Latin - Te amo Latvian - Es tevi miilu
Lebanese - Bahibak
Lithuanian - Tave myliu
Luxembourgeois - Ech hun dech g?
Macedonian - Te Sakam
Malay - Saya cintakan mu / Aku cinta padamu
Malayalam - Njan Ninne Premikunnu
Maltese - Inhobbok
Mandarin Chinese - Wo ai ni
Marathi - Me tula prem karto
Mohawk - Kanbhik
Moroccan - Ana moajaba bik
Nahuatl - Ni mits neki
Navaho - Ayor anosh'ni
Norwegian - Jeg Elsker Deg
Pandacan - Syota na kita!!
Pangasinan - Inaru Taka
Papiamento - Mi ta stimabo
Persian - Doo-set daaram
Pig Latin - Iay ovlay ouyay
Polish - Kocham Ciebie
Portuguese - Eu te amo
Romanian - Te iubesc
Russian - Ya tebya liubliu
Scot Gaelic - Tha gradh agam ort
Serbian - Volim te
Setswana - Ke a go rata
Sign Language - ,,,/ (represents position of fingers when signing'I Love You')
Sindhi - Maa tokhe pyar kendo ahyan
Sioux - Techihhila
Slovak - Lu`bim ta
Slovenian - Ljubim te
Spanish - Te quiero / Te amo
Swahili - Ninapenda wewe
Swedish - Jag alskar dig
Swiss-German - Ich lieb Di
Surinam - Mi lobi joe
Tagalog - Mahal kita
Taiwanese - Wa ga ei li
Tahitian - Ua Here Vau Ia Oe
Tamil - Nan unnai kathalikaraen
Telugu - Nenu ninnu premistunnanu
Thai - Chan rak khun (to male)
Thai - Phom rak khun (to female)
Turkish - Seni Seviyorum
Ukrainian - Ya tebe kahayu
Urdu - mai aap say pyaar karta hoo
Vietnamese - Anh ye^u em (to female)
Vietnamese - Em ye^u anh (to male)
Welsh - 'Rwy'n dy garu di
Yiddish - Ikh hob dikh
Yoruba - Mo ni fe